АН-ын дарга Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллав. Тус аймагт АН-аас Б.Наранхүү нэр дэвшиж буй юм. АН-ынхан иргэдтэй уулзалт хийх үед нэр дэвшигчийг дэмжихээр сүмогийн их аварга Хакухо Д.Даваажаргал, зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Эба нар болон манлай уяачид, хөдөлмөрийн баатрууд очсон байна.
АН-ын дарга Н.Алтанхуяг чадалтай, чансаатай, хээл хахуульд автаагүй, нэр цэвэр улстөрчөө дэмжсэнээ илэрхийлж, хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн мөрийн хөтөлбөрөө тайлбарласан юм. Тус нам өнгөрсөн онд ''Монгол хүн 2020'' хэлэлцүүлгээ Монгол орны өнцөг булан бүрт хийж, иргэдийн саналыг сонсон, түүнийхээ үндсэнд таван чиглэлтэй мөрийн хөтөлбөртэй болсон.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АН-аас нэр дэвшүүлсэн, Дундговь аймгаас гаралтай таван хүний үүрэг их бий. Тиймээс нутгийнхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй, шарга азарганы хийморьтой Б.Наранхүүгээ дэмжээд, Ардчилсан намыг ялалтад хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.