Сонгогчдын нэрсийн жагсаалтын дагуу түүвэр шалгалт хийж үзэхэд “царцаа” бөө нөөрөө илэрчээ. АН-ын гишүүн З.Энхболд, Р.Бурмаа нар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, өөрийнхөө ам бүл дээр 3-20 “царцаа” нэмж өнөр болсон хүмүүсийн нэрсийг уншиж танилцуулав. Үүнд хорооны Засга дарга нар, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагчид голлон оролцож, МАН-ын даалгавраар “царцааны” бүл үүсгэхийн тулд байхгүй орон сууцнуудыг хий сүндэрлүүлж, огт үгүй гудамжуудад олон өрх оршин суудаг мэтээр бүртгэсэн байж гэнэ. З.Энхболдын танилцуулснаас энд зөвхөн дөрвийг нь дурдвал, Сүхбаатар дүүргийн I хорооны хэсгийн ахлагч Бүрэнжаргал, Дулмаа на рын хуучин хаягт 10 сонгогч, Сонгинохайрхан дүүргийн III хорооны хорооны хэсгийн ахлагч Лхагвасүрэнгийн ам бүлд 10, VIII хорооны хорооны хэсгийн ахлагч Отгонсайханыд долоон сонгогч хууль бусаар нэмж бүртгэсэн байна.
“УИХ-ын 2004 оны сонгуулиар ийнхүү сонгогчийн тоог хиймлээр өсгөн, 130 мянган “царцаа” үр - жүүлсэн бол, 2008 онд энэ тоо да руй хоёр дахин нэмэгдсэн” гэж “Сонгогчдын боловсрол” төвийн тэр гүүн Р.Бурмаа өгүүллээ. Өмнө нь сонгууль будлиантуулах энэ мэт үйлдэлд зургаан сар хорих хүртэл ял оноодог байсан бол хамгийн сүүлд буюу 2011 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Төрийн эрхийг хуйвалдааны замаар авах оролд лого” хэмээн үзэж, 5-25 жил хо рихоор болж чангатгасныг АН-ын гишүүд сэрэмжлүүлж байна. Тэдний үзэж байгаагаар, МАНын нарийн бичгийн даргаар ажиллаж асан Л.Амарсанаа УБЕГ-ын даргаар томилогдон очсоноор урьд өмнөх сонгуулиудын үеэр гардаг байсан хууль бус явдлууд эрээ цээргүй үргэлжлэх гол шалтгаан болж байгаа аж.
“Хэрэв улс төрийн нам сонгуульд булхай хэрэглэвэл шууд татан буулгах, төрийн албан хаагч хууль зөрчв өл ажлаасаа халагдахыг хатуу хууль чилсан Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийг сайтар анхаараарай” гэлээ. Түүнчлэн сонгогчдыг луйварт татан оролцуулбал уг хуулийн хатуу заалтаас иргэд ч мултрах аргагүй. Цахим үнэмлэх тараагаагүйгээс үүдэн санал хураах өдөр элдэв замбараагүй явдал гарч болохыг З.Энхболд тандав. Хэрэв сонгогч үндсэн хаягаараа сонгуульд оролцвол түүний гарын хээ мэдээллийн санд бий. Гэтэл үндсэн хаягаасаа өөр тойрогт санал өгөх бол сонгогч хурууныхаа хээгээр бүртгүүлэх боломжгүй байгаа нь “цоорхой” үүсгэх нөхцөл гэж тэрбээр харж байна. З.Энхболд “Хурууны хээгээ шалгуулахгүйгээр хоёр удаа санал өгөх, иргэний хуучин, шинэ үнэмлэхээрээ ээлжлэн санал өгөх зэрэг хийдэл гарч болзошгүй” хэмээлээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдод авлигын мөнгөнөөс татгалзах сайн хөшүүрэг бий болсныг З.Энхболд мөн сануулав. Түүний хэлснээр, тугийг нь хашаандаа хатгасан айлд МАН 40 мянган төгрөг өгч байгаа бөгөөд саналаа тус намд өгвөл нэмж 40 мянгыг олгоно хэмээсэн тохиолдлууд нэг бус гарсан аж. З.Энхболд үүнийг санал худалдан авах оролдлого хэмээн үзэж байна. Хашааны эзэн авлигаас татгалзан, нотлох баримтыг илчилбэл түүнд МАН-ын амлаж байгаа 80 мянган төгрөгийг 10 нугалж олох боломжийг шинэ хууль олгож байгааг хэвлэлийнхнээр уламжлан олон нийтэд зарлав.
Сонгуультай холбоотой авлигын аливаа хэлбэрийг баримтаар илчлээд 10 дахин их мөнгө авах хуулийн боломжийг эдэлсэн тохиолдол одоогоор нэг гараад байгаа бөгөөд тухайн иргэн 50 сая төгрөгийн авлигыг илчилсэн тул 500 саяын мөнгөн урамшууллаа авахаар хүлээж байна.