АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Гадаадад амьдарч буй саналаа өгсөн иргэдийн 80 хувь нь намыг нь дэмжсэн тухай мэдээллийг МАН цацаж, хууль зөрчлөө гэсэн танай намын гомдлыг СЕХ хэлэлцсэн үү?
-МАН зарим телевизээр ийм хариуцлагагүй мэдээлэл цацсан. Мөн манай гомдлын дараа мэдээлэл хийхдээ эсрэгээр АН тэгж мэдээлсэн мэт ярьсан. Бид огтхон ч тийм мэдээлэл цацаагүй, тэгэх үндэс ч байхгүй. Энэ асуудлаар СЕХ-нд албан тоот хүргүүлсэн ч тэд дэн дүү удаан ажиллаж байна. Уг нь ийм тохиолдолд СЕХ тухайн намтай хариуцлага тооцох ёстой. Энэ бүхэн нээлттэй хэвээр байгаа.
Р.Гончигдорж гишүүнийг жагсаалтын 12-оос ес рүү бичсэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудал гарсан гэсэн гурван ч хариуцлагаг үй асуудлыг тэд ярьсан. Р.Гончигдорж гишүүн энэ талаар хувийн байр сууриа илэрхийлсэн, СЕХ ажлын дөрвөн өдөрт хариу өгөх ёстой байсан ч таг сууна. Я.Содбаатар сонины мэдээллийг албан ёсны эх сурвалж мэтээр ярьсан нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Хамгийн хариуцлагатай эх сурвалж нь СЕХ. Тэнд манай намаас өгсөн бүх албан бичиг, материал байгаа.
Үүн дээр тулгуурлаад тэр нөхөр үнэн, худал хэлснийг тогтоох ёстой атал СЕХ ажиллахгүй байна. Энэ бас л хариуцлагагүй үйлдэл. Гуравдугаарт, иргэний бүртгэл босоо тогтолцоотой. УБЕГ-ын харьяа бай гуул лага бүх ажлыг хийж байгаа. Тиймээс бүртгэлтэй холбоотой гаргасан яриа АН-д холбоогүй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга нь АН-ынх гэж мушгих гэж байгаа бол хоосон улс төр. Бүртгэл МАН-ын гарт байна. Үүнтэй холбоотой ноцтой олон зөрчил гарсан. Хорооны Засаг даргаасаа эхлээд зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар нь өөрийн хариуцсан өрхийн нэр дээр хүн нэмж буй гэсэн мэдээлэл бий.
Танил тал, ах дүү, намын хүмүүсээ дүүрэг дам жуулж санал өгүүлдэг 2004, 2008 оны булхайгаа давтах гэсэн үйлдэл. Хэрэв энэ мэдээлэл нотлогдвол төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн болно. Суул гадаг газарт нь суулгаж, хариуцлага тооцох ёстой. Иргэд шинэ хуулиа сайн мэдэхгүйгээс ийм гэмт хэрэгт холбогдохоо ойлгохгүй байна. Энэ мэдээлэл нотлогдвол АН албан ёсны байр сууриа илэрхийлнэ. 2008 оны сонгуулиар ард түмний олонх АН-д санал өгсөн ч ялж чадаагүй. Учир нь сонгогчдын бүртгэл дээр луйвар хийж, иргэдийг бухимдуулсан.
-Санал тоолох машиныг З.Энхболдын захиалгаар авчирсан, энэ хүн сонгууль будлиантах тухай яриад буй нь үүнтэй холбоотой гэх мэт мэдээлэл их цацаж байна. Энэ асуудлаар ямар тайлбар өгөх вэ?
-Ийм гүтгэлгийн мэдээллийг МАН-ын нэг залуу өгсөн. “Энэ хэдэн залуугаа нохойд барьдаг мод болгоод дууслаа. Өөрсдөө ард нь нуугдчихаад залуусаараа буруу юм хийлгээд байна” гэж МАН-ынханд хэлмээр байгаа юм. Хэрэв ийм асуудал байгаа бол жагсаалтаас нэрийг нь татах ёстой. Би хоёр гишүүндээ “Гомдлоо гарга” гэж хэлсэн. Хүнийг гүтгэ хийн тулд гүтгэдэг байх ёсгүй. МАН мөнх ялж, мөнх луйвар хийж, биднийг байнга харлуулах ёстой юм уу. Одоо хангалттай, ард түмэн сонголтоо хийчихсэн. Хар PR цацаж, эсвэл мөнгө тараах замаар урьдынх шигээ ард түмний сонголтыг луйвардана гэж бодож байгаа бол “Уучлаарай” гэж хэлье. Иргэдийн сэтгэл зүй өөрчлөгдсөн.
Арванхоёр жилийн турш хийсэн МАН-ын үйлдэлд дүн тавих цаг ирсэн. Энэ бүх булхайгаа АН руу чихээд, өөрсдөө амьдрал сайжруулсан гэж ярихад чинь одоо хэн итгэх юм бэ, тиймээс энэ үйлдлээ боль гэж хэлье. Бид энэ жилийн сонгуулийн кампанит ажлаа эрүүлээр хийж байгаа, энэ нь ч ард түмэнд мэдрэгдэж буй болов уу. АН өөр болсон. Зохион байгуулалтад орсон, үзэл баримтлалаа ойлгосон, олуулаа байж үүнийгээ баталгаажуулна гэдгээ ухамсарлачихсан. Тиймээс ажил бүрээ бодлоготой, зо рилготой хийж буйг тэд ойлгохгүй байна. Өнөөдөр биднийг харлуулаад л байна, юмыг битгий өнгөц ойлго.
Бид эрх чөлөө, шударга ёсны тухай ярихдаа бодит амьдралыг л өгүүлж байгаа болохоос хэн нэг нийг муулах гээгүй. АН-д хэн нэг С.Батболд, М.Энхболд, С.Баярыг харлуулах зорилго байхгүй. Тийм үйлдэл бид нэг ч удаа гаргаагүй. Ухаад ярья гэвэл олон юм бий, гэхдээ нийгэмд энэ чухал биш. Нийгэм тэднийг таньчихсан байхад өөрсдийгөө цагаанаар, биднийг хараар будах гэж оролдох нь утгагүй. Гэхдээ санал луйвардахтай холбоотой асуудалд бид хатуу анхаарна.
-Сонгогчийн нэрсийн жагсаалтыг СЕХ биш, УБЕГ гаргах болсон нь Сонгуулийн хуулийн нэг дэвшил гэж үзэж байлаа. Гэвч өмнө нь гарч байсан бүртгэл дээр хүн нэмэх, хасах будлиан гарсаар байна. АН сонгуулийн иймэрхүү луйвраас яаж сэргийлэх юм бэ?
-АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа УБЕГын даргаар улстөрч хүнийг томилсон. Үүнийг бид тухайн үед нь дэмий нэг шүүмжлээгүй юм шүү дээ. Сонгуультай холбоотой асуудалд улстөрч оролцохоор хүссэн хүсээгүй намаа хамгаалахаар ажилладаг. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг то илооч гэж шаардаад МАН хэрэгсээгүй. Өнөөдрийн энэ будлиан МАН бидний гомдлыг яагаад хэрэгсээгүйн шалтгааныг харуулж байна. Одоо бид бүх дүүрэг, аймаг, сумын хэсгийн хороон дээр бүртгэлийг тулгаад дууслаа. Олон ноцтой зөрчил гарсан. Нэг хэсгийн хороон дээр л гэхэд доод тал нь 100 хүний нэр давхцаж байна шүү дээ. Иргэд хурууны хээгээ өгчихсөн, бүртгэл будлиангүй болно гээд итгээд явж байтал 2008 оных шиг зөрчил ихээр гарлаа. Тиймээс бид хатуу хя налт тавина. Бас нот логдсон асуудлыг л ярина. Ийм ойворгон зөрчлийг нотлох ёстой, зөрчил гарвал нотол гэдэг үүргийг би хүмүүстээ өгчихсөн. Гэвч үүнийг шалгах ёстой байгууллагууд санаатай, үгүйг нь мэдэхгүй, их хойрго ажиллаж байна. Үүнийг богино хугацаанд шийдэхгүй бол улс төр гэж хардахаас аргагүй.
-Судалгааны байгууллагуудын дүнг АН захиалсан тухай мэдээлэл бас байна.
-Бид хаана ч захиалгаар судал гаа хийл гээгүй. “Сант марал”-ын судал гаагаар АНын нэр хүнд 40 хувь гарлаа гээд бид хөөрцөглөхгүй. Бид дотооддоо судалгаа хийсэн. Ер нь АН-д сонгуульд ялах магадлал маш өндөр байгаа учир бид тайван байна. Үүнийг бууруулахын тулд уйгагүй хар PR хийж ирлээ. Сурталчилгаа дуусахад зургаахан өдөр үлдлээ. Энэ өдрүүдэд манай намын гайгүй лидерүүдийг муул лаа гээд иргэдийн бодол, сонголт өөрчлөгдөхгүй шүү дээ. Муулсан хүмүүсийн нэр хүнд өсчих юм уу, үгүй. Амьдралыг бид сонгуулийн 21 хоногоор хэмжээгүй. Гурван сонгууль дамжсан амьдралаар нотлогдсон буруугаа үлдсэн зургаахан хоногт булах гээд амжилт олохгүй. Ард түмэн хэдийнэ сонголтоо хийчихсэн.
-АН олуулаа ялсны дараа улс орныг яаж өөрчлөх юм бэ?
-Хүн өөрийнхөө эрхээр амьдрахад төр саад болохгүй байх нь хамгийн чухал. Төрийн дарамт, хүчирхийлэл өнөө- дөр хүн ингэж амьдрахад саад болж байна. Хэрэв АН ялвал улсын нүүр царайг эхний хоёр жилд үндсээр нь өөрчилнө. Бид төрийн тогтолцооны хэт төвлөрлийг задалж, хүн чө лөөтэй хөдөлмөрлөх эрхийг ол гоно. Нэг ТҮЦ ажиллуулахын тулд хэчнээн хүний гарын үсэг цуглуулдаг дарамтыг ха лах ёстой. Төрийн алба үйл чилгээнийх байх учиртай. Төрийн албыг шинэчилнэ гэдэг нь ажлаас халахын нэр биш. Төр бүгдийг шийддэгийг болиулна. Мөн эдийн засгийн төвлөрлийг сааруулна. Орон нутагт эдийн засгийн эрх мэдэл олгосноор хариуцлага тооцдог систем бий болно.
Төр бүгдийн өмнөөс шийддэг, бизнесийг нь хийдэг, хяналт тавьдгийг болиулж байж иргэн сайхан амьдрах боломж бүрдэнэ. Улс төр, нийгэм, эдийн засагтай холбоотойгоор улс орон, бидний амьдралыг чагтлаад байгаа бүх эрх зүйн орчныг л эхний хоёр жилд өөрчлөх ёстой. Авлига их байна, эрх зүйн орчныг нь өөрчлөхгүйгээр хүнтэй тэмцээд үр дүн байхгүй. Сая авлигын асуудлаар хэдэн хүнд хариуцлага тооцсоны дараа МАН-аас “Хэлмэгдүүлж байна. Одоо төрийн албаныхныг “авлана” гэсэн сурталчилгаа тараасан. Ийм айдас руу хөтөлсөн. Бид ийм замаар явахгүй. Үүнийг удирддаг цөөхөн хүн бий, тэднийг олж, болиулах ёстой. Энэ бол шударга ёс. Төр асуудлыг зөв олж харах ёстой. Төрийн албанд тэнцэх хүмүүс нь ажлаа хийг, тэнцэхгүй нь болиг. Хариуцлага тооцохтой нь тооцож, өршөөх үедээ өршөөж болно.
С.ТУУЛ