Олимпийн наадмын нээлтийн ёслолд Төрийн далбаагаа барьж жагсах нь тамирчин хүнд тохиох ховор бөгөөд хүндтэй завшаан билээ. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл ээлжит хурлаараа Лондоны олимпийн наадмын нээлтэд Монголын баг тамирчдын нүүр царай болж, төрийн далбаа барьж явах эрхэм үүргийг гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүлээлгэжээ. Ингэснээр Монголын спортын түүхэнд анх удаа марафон гүйлтийн тамирчин олимпийн тугчаар явах болов.
Монголын тамирчдыг түүчээлж, Лондоны олимпод оролцох анхны эрхийг эх орондоо авчирсан тул түүнд ийн хүн дэтгэл хүлээлгэсэн байна. Түүнчлэн марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн тэмцээн олимпийн наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болох тов гарсан нь түүнийг сонгох хоёр дахь шалтгаан болжээ.
Тугчид олимпийн нээлтийн ёслол дуустал зогсож ядрах талбай даг тул олимпийн сүүлийн өдөр өрсөлдөөний талбарт гарах хуваарьтай Б.Сэр-Одыг сонгосон аж.
МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧИД
1964. Токио. Ч.Найдан хөнгөн атлетик
1968. Мехико Х.Баянмөнх чөлөөт бөх
1972. Мюнхен Б.Жамсран чөлөөт бөх
1976. Монреаль З.Ойдов чөлөөт бөх
1980. Москва З.Дүвчин чөлөөт бөх
1988. Сөүл Б.Бат-Эрдэнэ жүдо
1992. Барселона Б.Бат-Эрдэнэ жүдо
1996. Атланта Д.Сумъяабазар чөлөөт бөх
2000 . Сидней Б.Бат-Эрдэнэ жүдо
2004. Афин Д.Нямхүү жүдо
2008. Бээжин М.Баяржавхлан жүдо
А.АМИНА