Манай улс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ анх удаа УИХ-ын сонгуульд оролцуулж, саналыг нь авсан. Саналын хуудас бүхий битүүмжилсэн уут, бусад материалыг манай ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлснийг СЕХ-нд хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр ГХЯ-д боллоо. Гадаадад байгаа монголчуудаас 2779 хүн УИХ-ын сонгуульд саналаа өгсөн бөгөөд саналын хуудас бүхий хамгийн сүүлчийн дипломат шуудан энэ сарын 14-ний 23.00 цагт АНУаас иржээ. Санал авах ажилд улсын төсвөөс 300 сая төгрөг зарцуулсан аж.

ГХЯ-ны ажилтан дипломат шууданг ирсэн дарааллаар нь лац, тэмдгийг бүрэн эсэхийг шалган задалж, саналын хуудас бүхий битүү мжилсэн уут болон сонгуультай холбоотой бусад материалыг ялгаж, жагсаалттай тулган, танилцуулаад СЕХ-нд хүлээлгэж өглөө. Сөүл хотын сонгуулийн 25 дугаар салбар комиссоос ирсэн А22 дипломат шууданг хамгийн түрүүнд задалсан бөгөөд материалд дөрвөн уут саналын хуудас, ашигласан гурав, ашиг лаагүй хоёр лац, ажиглагчийн үнэм лэх 10, есөн ширхэг тусгай бал байв. Улс бүрээс ирсэн шууданг нээж битүүмжилсан ууттай саналыг хүлээлгэн өгөв.
Гадаадад байгаа иргэдээс санал авч буй энэ арга хэмжээ улс төрийн намуудыг талцуулж буй. Тэд өөрсдийн нам нь илүү санал авсан гэх яриа гарсныг СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс тодруулахад “Дипло мат төлөөлөгчийн 39 газарт са нал хураалт болсон. Санал хураал тад сонгогч саналаа өгч, саналын хуудсаа битүүмжлээд дугтуйд хийсэн. Тиймээс санал тоолох, мэдэх ямар ч боломжгүй. Энэ мэдээлэл бол албан ёсны мэдээлэл биш.Санал тоолох үйл ажиллагаа 28-нд болно. Тоолсны дараа л хаанаас ямар санал ирсэн нь тодорхой болох учиртай. Тэдгээр нам ямар эх сурвалжаас мэдээлэл авсныг бид мэдэхгүй. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй” гэв.
Б.БЯМБА