Х.ХАНБАА
2012 оны УИХ-ын сонгууль болоход ердөө хэдхэн үлдээд байна. Намуудын мөрийн хөтөлбөр сонгогчдын гар дээр ямар нэг хэлбэрээр хэдүйн хүрсэн. Гол өрсөлдөөн мэдээж хэрэг зүүн тө вийн үзэл баримтлалтай МАН, барууны либе риал үзэл баримтлал бүхий АН-ын нэр дэвшигчдийн хоооронд өрнөнө. Аль аль нь хам гийн шилдэг хүмүүсээ тойрог руу илгээж, намын лидерүүд жагсаалтад бичигдсэн. МАН энэ удаагийн сонгуульд Иргэнд тэгш боломжНий гэмд шударга ёс гэсэн уриатай орж байгаа бол АН “Хүн шиг амьдарья-Улс шиг хөгжье” гэсэн уриатай оролцож байна. Монголын улс төрийн хоёр том намын мөрийн хөтөл бөрөөс Нийгмийн чиглэлээр явуулах бодлогыг тоймлон харьцуулвал:

Нийгмийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо зүүн, баруун төвийн үзэл баримтлал бүхий хоёр том нам ийн тусгажээ. Ихэнхид нь адил төстэй зүйл олон байгаа боловч хамгийн сонирхолтой нь МАН үйлдвэржилтэд анхаарлаа хандуулах нь тодорхой байна. МАН-ынхан энэ удаа 10 мянган үйлдвэр шинээр барина хэмээн зоригтой дуугарчээ. АН 2008 оны сонгуулиар 100 үйлдвэр барина гэж амлаж гарч ирсэн ч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй дараагийн сонгуультайгаа золгож байгаа билээ.