Хоёр өдрийн дараа сонгуулийн сурталчилгааг зогсооно. Гудамжаар нэг эрээлжилсэн сурталчилгааны олон самбарыг хурааж, иргэдийн нүд, тархи амрах учиртай. Гэхдээ үүний тулд төрд төлөөлөгч болгож илгээх хүнээ хариуцлагатайгаар сонгох нь иргэдийн үүрэг, бас эрх. Аль болох олон хүний санал авахын тулд намууд элдэв арга чарга хэрэглэж буй. Зарим нь өнгөлөн далдлалт хийж байгаад хууль зөрчих гэж үзээд баригдаж ч байна. Юутай ч сонгуульд оролцож буй 11 нам, хоёр эвслийн аль аль нь ялах, жижиг намууд нь бүлэг байгуулах хэмжээний суудал авчих итгэл тээж яваа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилгоор аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хуулиар хориглосон.

Ялангуяа сурталчилгааны сүүлчийн долоо хоногт иймэрхүү үйлдэл бүр ч хориотой. Гэхдээ бие даасан судалгааны байгууллагууд намуудын чансааг тодорхойлж, намууд ч дотооддоо тандалт хийсээр байгаа. “Сант марал”-аас гаргасан судалгааны дүнг тойрсон хэл ам, хардлага их. Мөн намууд дотооддоо аль тойрогт ялж, хаана ялагдахаа бодитоор тодорхойлж суугаа. Гэхдээ ялагдах магадлалтай тойргоо үнэнээр ярихгүй нь мэдээж. Угаасаа энэ дүнг зарлах нь хуулиар хориотой. Тэдний яриагаар бол нам нь ялах магадлал өндөр байгаа аж. Унана гэж барилддаггүй болохоор бүгд ялах итгэл өвөртөлж байна.
АН-ынхан энэ сонгуулиар ялна гэдэтгээ тун ч итгэлтэй, өөдрөг байгаа. Бараг л яаж ялах биш, ялсны дараа ингэнэ тэгнэ гэсэн өгүүлбэрийг тэдний нэр дэвшигчид ярьж явна. МАН-ынхан ч ялгаагүй, “Өнгөрсөн дөрвөн жилд бид ийм ийм сайн сайхан зүйл хийсэн. Одоо үүнийгээ үргэлжлүүлнэ, өргөжүүлнэ” гээд л ялсан мэт ярьж байна. ИЗНН-ынхны тухайд энэ сонгуулиар өмнөхөөсөө илүү итгэл төгс байгаа нь анзаарагдах болов. Намгүй Д.Энхбат, түүний дэмжигчдээр хүрээгээ тэлж, багагүй хөрөнгөлөг С.Дэмбэрэлийг намдаа элсүүлж, Дээд шүүхээс зөвшөөрөл хүсээд дийлээгүй “төрж амжаагүй” намуудыг эгнээндээ нэгтгэсэн учир тэд хүчтэй байна. ИЗНН өмнө нь байгаагүйгээр сурталчилгаагаа цацаж, итгэл дүү рэн ажиллаж буй. Тэдний дотоод судалгаагаар бол “ИЗНН өнгөтэй байна, ялах боломжтой” гэсэн гэгээтэй мэдээ гарч буй биз.
“Ах” намууд ч яах вэ, ялна, олонх болно гэдэгтээ итгэл дүүрэн байдаг. Тэгвэл дээрх намуудтай зэрэгцээд өөрсдө- дөө нэ лээд итгэл хүлээлгэж буй эвсэл бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс”. Хэдийгээр уг эвслээс сонгогдох магадал өндөр байсан Н.Энхбаяр, нэр дэвшигч Э.Батшугар, З.Ойдов, Э.Авирмэд, С.Нарангэрэл нарыг жагсаалтаас хассан ч намын даргынхаа нэрээр багагүй санал авч мэдэхээр байгаа. Н.Энхбаярыг хийсэн хэргийнх нь төлөө баривчилж, өнөөх нь шударга, эх орончийн дүр үзүүлэн өлсгөлөн зарлаж, улмаар батлан даалтад гарсан, жагсаалтаас хасагдсан ч хэрхэн хориг дож зовсноо ярьж “уйлсан”…. ойрын хэдэн сард өрнөсөн энэ бүх үйл явдал МАХН руу олон хүний сэтгэлийг, сонголтыг эргүүлж болзошгүй.
Ялангуяа орон нутагт түүнийг дэмжигч цөөнгүй бий гэх. Н.Энхбаяр нь байхгүй ч түүний намаас нэр дэвшигчийг “өрөвдөх” магадлал өндөр. Тиймээс магадгүй ийм ухуулга хийлгэхгүйн тулд түүнийг хотоос гарахыг хориглоод авсан. Тэд УИХ-д бүлэг байгуулчихна гэсэн итгэл тэй яваа. Энэ мэтээр намууд дор дороо горьдож сууна. Эрх барьж явсан нь түүнийгээ хадгална гэж, сөрөг хүчин болсон нь эрх барина гэж, нэг суудалтай байсан нь бүлэг байгуулах хэмжээнд тоогоо өсгөнө гэж, ганц ч суудалгүй нь УИХ-д төлөөлөлтэй болно гэж найдаж буй юм. Салхи хаашаа эргэж, хэн ялах нь удахгүй тодорно.
С.ТУУЛ