-АН нийслэлийн прокурорт хандав-
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, тус намаас байгуулсан Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийн ахлагч З.Энхболд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Увс аймаг, нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан, зарим дүүргийн төрийн албан хаагчид сонгууль зохион байгуулах явцдаа өөрийн хаяг дээр хүн нэмж бичсэн зөрчлийг тэд баримттай нь дэлгэсэн юм.
Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулахдаа сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, ямар нэг эмнэлгийн үзлэг болон бусад үйлчилгээнд үнэгүй хамруулахыг хориглосон. Мөн нэр дэвшигч хууль зөрчин мөнгө тараасныг сонгогч Тойргийн хороондоо илчилбэл уг мөнгийг 10 да хин нугалж шагнахаар заасан.
Хуулийн энэ заалт сонгуулийн зөрчлийг илчлэхэд их дөхөмж болж буй аж. Нэр дэвшигчдийн тараасан мөнгийг барин Тойргийн хороонд хандан өргөдөл гаргах иргэдийн тоо нэмэгдэж буй юм байна. АН-ынхны хийсэн мэдээлэл иргэдийн гомдол дээр голдуу үндэслэсэн байв. Энэ бүхэн нь төрийн эрхийг хууль бу саар булаан авах гэсэн үйлдэл учир Эрүү гийн хуулийн 82.1-д зааснаар 20- 25 жилийн ялтай юм байна. Эдгээр гомдлыг баталгаажуулаад АН-ынхан уржигдар Нийслэлийн прокурорт ханджээ. Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ сарын 17-нд Өмнөговь, Улаангом суманд иргэдэд мөнгө тараасан бичлэгийг үзүүлсэн юм. Мэдээж нэр дэвшигч өөрөө улайм цайм мөнгө тараахгүй, түүний дор ажиллагсад уг үүргийг гүйцэтгэж буй гэнэ. Увс аймгийн оюутны холбооны Тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэгийг сэтгүүлчдэд үзүүл лээ.
Ухуулагч нартаа цалинг нь олгож байсан юм биш үү гэсэн асуултад З.Энхболд “Бид холбог дох лавлагааг авсан. Тэдний ухуулагч нарын нэрсийн жагсаалтад эдгээр оюутан байгаагүй” гэлээ. Мөн тус аймгийн Өмнөговь сумын иргэн Цэгээгийнд “Гэрийг чинь сонгуу лийн штаб болгож ашиглах гэрээ хийх замаар танд 100.000 төгрөг өгье” гэсэн байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ийм хуурамч гэрээ хийх замаар мөнгө өгөхийг завдсан тул дээрх иргэн хаалгаа түгжээд цагдаа дууджээ. Цагдаа ирэх хооронд эрэг тэй нь хаалга эвдэн гарч зугтаад, мөнгө өгсөн Ариунтуяа гэдэг эмэг тэй “баригдсан” аж. Шууд мөнгө тарааж болохгүй учир ямар нэг байдлаар гэрээ хийж, өнгөлөн далдлах арга ашиглах болсон юм байна. Дээрх иргэн мөн Увсын “САМА” телевизийнхнийг дуудаж, га зар дээр нь бичлэг хийлгэсэн нь тус аймагт цацагдсан юм билээ. Үйлдэл дээрээ баригдсан эмэгтэй хуулиа сайн мэдэхгүйгээс төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоод буруудан баригдсан нь энэ.
Энэ талаар З.Энхболд “Иргэд хуулиа мэдэхгүйгээс ийм гэмт хэргийн оролцогч болоод байна. Тиймээс бид иргэддээ сэрэмжлүүлж буй юм. Ийм тохиолдолд Эрүүгийн хуулийн 82.1-ээр 20-25 жилийн ял авна. Хэрэв ийм гэмт хэрэгт оролцсоноо иргэн өө рөө хүлээвэл эрүүгийн хариуцлагаас мултарна. Тиймээс оройтоогүй дээрээ Тойргийн хороо, хуулийн байгууллагад хандаарай” гэв. Энэ асуудлаар Увс аймгийн АН-ын дарга Н.Цэндсүрэн аймгийнхаа прокурорт гомдол гаргасныг шалгаж буй юм байна. Мөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Арвин, М.Мөнхбаатар, Б.Батзориг нарын штабынхан 19 дүгээр хорооны иргэн П.Цэрэнтогтох, Н.Орхон, Д.Батцоож нарын зургаан хүнд “МАН-д саналаа өгөөрэй” гээд 20.000 төгрөг өгснийг тэд бүгд 10 дахин өсгөж авахаар Тойргийн хороондоо гомдол гаргасан байна.
Баянгол дүүрэгт Ц.Мөнх-Оргил дүүргийн халамжийн ажилтан Байгальмаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэнд энэ сарын 15-нд тус бүр 100 мянган төгрөг өгчээ. Үүнийг нь авсан иргэдийн нэг болох Д.Одбаяр илчилж, гомдол гаргасан байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт С.Чинзориг , Н.Төмөрхүү нар иргэн Б.Жаргалсайхан, Б.Батдорж нараар дамжуулан Баянгол сумын 1,2,4 дү- гээр багийн иргэдэд архи, чихэр боов тараажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ны Засаг дарга асан Д.Балжинням Дамбадаржаагийн 23 дугаар гудамж хоёр тоот буюу өөрийнхөө хаяг дээр 30 сонгогч нэмж бүртгэснийг АН-ынхан илрүүлжээ. Тэдний олонхийг тэрбээр оны сүүлчээр хаяг дээрээ шилжүүлсэн байсан аж. Харин 11 нь энэ хаяг дээр байдаггүй хүмүүс байжээ.
С.УУЛ