Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд бүү март...
Монгол ардын намын анхны дарга, Ардын хувьсгалын “Анхны долоо”- гийн нэг, Бүх цэргийн жанжин Солийн Данзангийн хэлсэн энэ дөрвөн мөртийг хөшөөн дээр нь сийлжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд орон нутагт ажиллах үеэрээ Архангай аймгийн Хотонт суманд байдаг түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. “Бидний өвөг дээдэс хэчнээн хүнд бэрх сорилтыг даван туулж, ямар их үнээр өнөөдрийн энэ тусгаар тогт нол, эрх чөлөөг бидэнд авчирсныг мартах ёсгүй. С.Данзан дарга маань “Манай улс коммунизмын замаар явахгүй, Коментернийн нөлөөнд автаж, хувьсгалт гэдэг үгийг намынхаа нэрэнд оруулахгүй” гэснийхээ төлөө амиа алдаж байсан.

МАН-ын анхны үүр энэ нутагт буюу Архангай аймгийн Хашаат суманд байгуулагдсан түүхтэй. Тэгэхээр улс орны болоод манай намын буурал түүх, Монголын ард түмний тусгаар тогтнол энэ нутгийнхантай салшгүй холбоотой. Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд Хотонт сумын иргэдтэй хийх уулзалтаа нээв. Тэрбээр мөн олон бэрхшээл саадыг даван, эдийн засгаа тодорхой хэмжээний өсөлтөд хүргэсэн, гацаанд байсан олон асуудлыг байр наас нь хөдөлгөж, ажил болгосон Засгийн газрын тэргүүний хувьд юу хийснээ, цаашид хэрхэн энэ бүх нээ үргэлжлүүлэхээ иргэдэд тайлаг налаа. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч тус аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, “Монголын Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат нарыг нутаг орныхон нь нааштай хүлээн авч байгаа нь дээрх уулзалтын үеэр анзаарагдаж байлаа. Сүүлийн хоёр сонгууль дараалан Ардчилсан намыг сонгосон архангайчууд энэ удаа улс төрд шинэ салхи оруулж, цус сэлбэх зорилготой 33, 37 настай энэ залууст итгээд үзэхээр шийдсэн бололтой.
Монгол орны төв хэсэгт оршдог, дэд бүтэц хөгжсөн гээд давуу тал олонтой хэрнээ энэ нутгийн хөгжил сүүлийн арваад жилд урагш ахиагүй учраас ард олон нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг ирснийг эрх биш ухаарчээ. Хотонт сумын Орхон багийн иргэн Д.Магсаржав “Манай аймгийнхан Ардчилсан намыг сонгодог байсан. Гэсэн ч нутаг оронд маань өөрчлөлт гарсангүй. Тиймээс миний хувьд энэ жил залуу хүмүүсийг сонгоно” хэмээв. “Хүн бүрийг компьютертэй, малчин болгоныг гар утастай болгож, айл бүрийн гадна худаг гаргана” гэх мэт хоосон мөрөөдөлд хууртаж ханасан иргэд өдгөө амьдралд арай ойр зүйлийг хүсэх болсон нь илт. Тиймдээ ч орон нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, 300 мянган ажлын байр бий болгох, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эрсдэлийн даатгалын тусгай хөтөлбөрүүд хэрэг жүүлэх, малчдын хөдөлмөрийн онцлогийг харгалзан тэтгэврийн насыг өөрчлөх асуудлыг судалж шийд вэрлэх зорилттой Ардын намын мөрийн хөтөлбөр тэдэнд илүү “наалдаж” байгаа аж.
Эдийн засгийн судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, ачааны хүндийг үүрсэн Засгийн газрын алдаа, онооноос суралцсан, хамгийн гол нь сая гаруй иргэдийн санал бодлоос урган гарсан мөрийн хөтөлбөрт итгэж байгаа учраас ир нь ханаж, уяа нь жигдэрсэн соёолонгийн хурдаар улс төрийн наадамд уралдаж буй хоёр залуудаа итгэл хүлээлгэнэ гэдгээ илэрхийлж байв. “Улсын наадам ойртож байна. Улс төрийн наадам ч хаяанд ирлээ. Бид хоёр Ч.Санжаадамба заан шигээ шуугиулаад, барилдаад ирье. Гэхдээ бид шударга барилдана. Хүн амьтан муулахгүй, худлаа амлахгүй, хов жив ярихгүй, өөрсдийгөө дөвийлгөж магтахгүй. Архангайчууд маань энэ жил улсын наадмын шинэ арслантай болно. Улс төрийн наадамд ч шижигнэсэн хоёр залуу арслантай болно гэж итгэж байна” хэмээн Ж.Мөнхбат ярилаа. УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын Арвайхээр, Хархорин сумын сонгогчидтой хийх уулзалтад Ерөнхий сайд оролцсон юм.
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, дархан аварга Д.Цэрэнтогтох нар мөн МАН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг уулзалтад оролцлоо. Тус аймагт энэ жилийн УИХ-ын сонгуульд нам эвслээс болоод бие даан нэр дэвшсэн 13 хүн өрсөлдөж байна. Эдгээрээс сонгогдох магадлал хамгийн өндөртэй нь МАН-ын хоёр гишүүн гэдгийг, тус намын мөрийг хөтөлбөрийг дэмжиж буйгаа уулзалтад оролцсон хүмүүс хэлж байлаа.
Арвайхээр сумын өндөр настан Адьяасүрэн “МАН-ын мөрийн хөтөлбөрийг харж байхад бидэнд төдийгүй ирээдүй хойчид минь хэрэгтэй олон санал санаачилга байна билээ. Энэ хөтөлбөрөө хэ рэгжүүлэх амаргүй ажилд нутгийн минь хоёр хүүг сонгосонд Ерөнхий сайд, намын дарга С.Батболдод талархаж байна. С.Чинзориг бол ухаан бодол нь тэгширсэн, ус нут гийнхаа төлөө чин сэтгэлтэй хүн. Ажлынхаа гарааг нутгаасаа эхэлсэн түүнийг манайхан бүгд мэднэ. Ажил амьдралын талбарт эр бяр нь тэгширч яваа Н.Төмөрхүү дүүгээ ч бид дэмжинэ. МАН бол хүнд бэрх үеийг даван туулахад энэ оюун ухаан, эрч хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон хүнийг төрүүлж, хүмүүжүүлсэн туршлагатай, нөөц боломжтой улс төрийн хүчин юм” хэмээв.
Түүнчлэн залуу үеийн төлөөллүүд өвөрхангайчуудыгаа энэ жил сунгалт хийхгүй, сонголт хийнэ гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм. С.Чинзориг нэр дэвшигч өдгөө Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилладаг бөгөөд НХХ-ийн дэд сайдаар найман жил ажилласан гээд ард түмний нийг мийн асуудлыг хамгийн сайн мэд дэг, туршла га тай нэгэн. Харин Н.Төмөрхүүгийн хувьд “Өндөр буянт” компанийн захирал түүнийг ажил хийхийн жаргал, зовлонг мэддэг баялаг бүтээгч залуу хүн гэдгээр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн гэдгээ Ерөнхий сайд онцолсон юм. “Бид хуулийн хүрээнд шударгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа. Гэхдээ сонгуулийн өдөр ойртох тусам “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр бидний тухай зохиомол, сөрөг мэдээлэл цацах нь нэмэгдлээ. Энэ бүхнийг та нар минь оюун ухаандаа тунгаан болгоох биз ээ. Надад ард түмнээс нуугаад байх зүйл байхгүй. Бүхий л амьдрал маань та бүхэнд ил тод байдаг. Би энэ байгаагаараа байдаг жирийн л нэг эр хүн” гэсэн С.Чинзоригийн чин сэтгэлийн үгийг нутгийн олон нь халуун алга ташилтаар дэмжив.
Л.ГАНЧИМЭГ