СЕХ-ны байранд өчигдөр “урьдчилсан сонгууль” болов. Санал авах байрны жишгээр танхимыг тохижуулж, энэ сарын 28-нд иргэд саналаа хэрхэн өгөх заавар, бас саналын хуудас тоолох машины талаар мэдээлэл, танилцуулгыг хэвлэлийнхэн болон нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд өгсөн юм.
Юуны өмнө сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж хурууны хээгээ уншуулна. Хуруугаа хээ таних төхөөрөмж дээр тавимагц бүртгэлийн ажилтны компьютер дээр түүний бүх мэдээлэл харагдана. Ингээд мэдээлэл таарч байгаа бол гурван ширхэг тасалбар хэвлэх аж.
Нэгийг нь бүртгэлийн ажилтанд, нөгөөг нь саналын хуудас өгсөн ажилтанд өгөөд үлдсэнийг нь сонгогч өөрөө авна. Улмаар саналын хуудсаа авч дэмжсэн нэр дэвшигч болон намын өмнөх дугуйг дүүргэн будаж, саналын хуудас уншуулах машинд хийж уншуулна.
Энэ ажиллагааг СЕХ-ны ажилт нууд биеэр туршин үзүүлсэн юм. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Нийт 2446 санал тоолох машиныг 1905 хэсгийн хороонд хүргүүлсэн. Эдгээр машиныг нийт дөрв өн удаа шалгасан байгаа. Эхлээд АНУ-ын Dominiong voting компаниас төхөөрөмжийг хү лээж авахад, дараа нь ТЕГ, МХХТГ, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг 2500 машин тус бүрт программ суулгаж, шалгаад гэрчилгээ олгосон. Дараа нь саналын хуудас хэвлэх үйлдвэрийнхэн нэг шалгасан. Хэсгийн хороодод хүргэсний дараа бас нэг шалгасан. Туршилтыг олон удаа хийсэн, өнөөдрийнх сүүлийнх нь болж байна” гэлээ. Нам, төрийн бус байгууллагын төлөөлөл СЕХ-ныхноос сонирхсон зүйлээ асууж лавласан юм.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйл тодрууллаа.
-Сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд болж буй эсэхийг СЕХ хянаж чадаж байна уу. Самбарын хэмжээг тогтоож өгсөн ч хэтрүүлж буй нь илт байгаа. Сурталчилгаа, нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, санал хэр байна вэ?
-Тойргийн хороодод гомдлоо гаргаж, тэд тухайн үед нь шийдээд явж байгаа. Тойр гийн хороо шийдэхгүй удаад байгаа учир Про ку рорт хандсан тохиолдол байгаа юм билээ. Тойргийн хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол СЕХ-нд хандах хуультай. Одоогоор ингэж хандсан хүн алга. СЕХ-ны дэргэд Хэвлэл мэдээллийн зөвлөл ажиллаж байна. Тэд сурталчилгаатай холбоотой ямар нэг санал дүгнэлт СЕХ-нд ирүүлээгүй.
СОНГУУЛИЙГ ГАДНЫН 30 ОРЧИМ АЖИГЛАГЧ АЖИГЛАНА
УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг ажиглахаар есөн орны 30 орчим ажиглагч, сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын 37 сурвалжлагч албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авчээ. Тэдэнд СЕХ-ны дарга Н.Лувсанжав өчигдөр сонгуулийн онцлог, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад нь хариулсан байна. УИХ-ын сонгуулийн 1905 хэсэгт нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн юм.
С.УУЛ