Алдарт зураач Харменс ван Рейн Рембрандт (1606-1669)-ын нэрд гараагүй нэг бүтээл Шотландаас олджээ. Байшингийн дээврийн хөндийгөөс олдсон уг бүтээлийг шинжээчид Рембрандтынх гэж тодорхойлжээ. Өмнө нь энэ зургийг Берлинд хадгалагдаж буй хэмээж байсан нь ташаа болж таарлаа.
Үүнээс гадна байрын эзнийг баярлуулж өөр таван зураг олдсон нь бүгд Рембрандтын шавь нарынх болохыг олон улсын шинжээчид баталсан байна. Ирэх сарын 2-нд дуудлагаар худалдахаар төлөвлөсөн Рембрандтын бүтээлийг 80.000 еврогоос эхлэн дуудах аж.