Улс орныхоо хувь заяаг хэний гарт атгуулахаа шийдэх түүхэн сонголтыг Та бид маргааш хийнэ. Энэ удаа гийн УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жаг саалтад бүртгэгдээд байгаа юм. 22 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхдээ мөрөөдсөн шу дарга ёс тогтсон төртэй, иргэн бүр нь чи нээлэг сайхан амьдралтай, эдийн засгийн эрх чөлөөтэй, эх орондоо эрүүл, бас эзэн нь бол сон өнөөдрийг бүтээх сонголтоо энэ 1.8 сая хүн хийнэ. Гэхдээ энэ өөрчлөлтийг хэн бүтээж, хийж чадах вэ гэдгийг сонгогчид мэргэн оюундаа тунгаасан нь лавтай. Ардчилсан хувьсгалыг өнөөдөр биш, 22 жилийн өмнө хийсэн. Гэвч тэртээх жилүү дэд тэмцэж явсан залуусын мөрөөдөл өнөөдөр биелээгүй. Бяцхан үрээ өлсгөж үхүүлэхгүйн тулд талх хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял өгч чаддаг атлаа төсвийн хөрөнгөнөөс хэдэн тэрбумаар нь идэгчид, ард түмний мөнгийг зээл нэрээр гувчуулагчдад ял өгч дийлдэгг үй төр бий болсон байна.
Хөдөө орон нутаг эзгүйрч, нийслэл рүүгээ хүн амын талаас илүү хувь нь шавжээ. Тэнд дэд бүтэц байх гүй, ажлын байр олдохгүй учраас нийслэлээ бараадагчдыг буруутгах хэцүү. Төрийн бодлого дутсан гэсэн үг. Хот бараадсан эздэдээ орхигдсон нутагт маань харийнхан эзэн сууж эхэлжээ. Уул уурхай, ашигт малтмалын лиценз халааслагчдын ард харийнхан байх нь түгээмэл учир Монголын нутаг дэвсгэр хөрсөн дорх баялагтайгаа тэдэнд өмчлөгдөж байна гэсэн үг. Баялгийн үүцээ задалж, улс орон хөгжөөд буй мэт ч энэ бол ердөө л өнгөн давхарга. Эдийн засаг 20 хувь дөхөж өсөөд байгаа атал иргэдийн цалин талх, мах, гуриландаа хүрэлцэхгүй байгааг юу гэх вэ. Хүн амын олонх нь ядуу, хоёрхон хувь нь хэт баян байна. Танил тал, мөнгөгүй хүн хаана ч газардана. Хүүхдээ харьяаллынх нь цэцэрлэгт оруулахын тулд л хэдэн зуун мянгаар тоологдох “хандив” нэртэй авлига өгөх болдог. Иргэд үүнийг хүссэндээ өгөөгүй.
Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө заавал авдаг болсон энэ “хандив”-ыг өгөхгүй бол ажил бүтэхгүй. Тиймээс өөр гарц олдохгүй. Эмнэлэг, сургууль, ажилд орох гээд бүх л салбарт авлига нэхээстэй. Хууль иргэдэд халаасны хэмжээгээр нь үйлчилдэг, давхар авлига өгч байж эрхээ эдэлдэг, эх орны баялагт ард түмэн нь биш харийнхэн эзэн суучихсан, нийтээрээ биш цөөхүүл нь баяжчихсан нийгэм 22 жилийн дараа бий болсон байна. УИХ-ын сонгуулийг бид маргааш зургаа дахь удаагаа өгнө. Өмнөх таван сонгуулийн дөрөвт сонгогчид МАН-д итгэл хүлээлгэсэн. Гэвч мөрөөдсөний эсрэг амьдралыг л туулжээ. Одоо харин мөрөөдсөн улсаа бүтээх зөв замд хөтлөх зөв хүнээ, зөв намаа сонгох учиртай. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн залуучууд, тэдний байгуулсан АН одоо эрийн цээнд хүрчээ. Хувьсгал хийж явсан залуус туршлагатай улстөрч болж, нам нь насанд хүрсэн байна. 22 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлэхээр тэд энэ удаагийн сонгуульд олуулаа ирэв. Бас олуулаа ялах их итгэл өвөртөлжээ.
Зургаа дахь удаагийн сонгуулиар хуучин сонголтоо хийх үү, ардчиллын гажуудсан замыг засахаар олуулаа сэтгэл шулуудсан АН-ыг сонгох уу. Бие даасан байгууллагуудын хийсэн судал гаагаар олон нийтийн хандлага АН тийш давамгайлж буй юм. Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье хэмээх уриаг тэд зүгээр ч нэг лоозогнох гэж дэвшүүлээгүй. АН ялах ирэх дөрвөн жилд төрийн бодлого болгон хэрэгж үүлэх “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбө- рөө боловс руулахын тулд жил гаруйн турш орон нутгаар ажиллаж, тухайн аймаг, суманд тулгамдсан асуудлыг иргэдээс нь асууж, гарах гарцыг хамтдаа тодорхойлсон. Энэ хэлэлцүүлгийн явцад иргэд хүн шиг амьдрах, ийм боломжийг бүтээж өгөх итгэлийг АН-д хүлээлгэж байжээ. Тиймээс иргэдийн саналд тулгуурласан уриагаа дэвшүүлсэн аж. АН-ынхан энэ удаагийн сонгуулийг “ялаг дах эрхгүй” хэмээн тодорхойлж байна. Тус на мын нэр дэвшигчид ард түмний санал дээр тулгуурлан боловсруулсан мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгох их үүрэг хүлээн ажиллаж буй. Энэ бол ард түмний бас АН-ын хувьд амьдралаа өөрчлөх том сонгууль болно. Салхи АН-ын зүг нэгэнт эргэж, олуулаа ялах нөхцөл бүрджээ.
С.УУЛ