Улаанбаатарын гудамж цэмцийчихжээ. 20 гаруй хоногийн турш “эрээлжилсэн” сонгуулийн сурталчилгааны элдэв самбараас нийслэл чөлөөлөгдөж, иргэдийн нүд амрав. Гэхдээ маргааш бид сэтгэл, оюунаа чилээж, зөв сонголтоо хийх ёстой.
УИХ, НИТХ-д төлөөлөгчдийг “бингодож” биш, хэр бо дож болгоож сонгосноос ирэх дөрв өн жилд бидний амьдрал өөдлөх, уруудах нь хамаарна. Улс даяар сонгуулийн 1905 хэсгийн хороо маргааш 07.00 цагт онгойно. Ингээд 20.00 цаг хүртэлх хугацаанд 1.8 сая хүн улс төрийн сонгох эрхээ эдлэх боломжтой.
“Сонгуульд оролцохгүй. Хэнд ч санал өгсөн луйвардаж л орхихоос хойш” хэмээн итгэл алдарсан хүн цөөнгүй байна. Гэхдээ тэдэнд “Сонгох эрхээ эдлэхгүй бол харин ч “эзэнгүй” сонгогчийн саналыг эзэнтэй болгож луйвардах амархан байж мэднэ шүү” хэмээн сануулъя. Бид дөрвөн жилд нэг удаа л сонгох эрхээ эдэлдэг. Улс орны төлөө сэтгэл гарган ажиллаж, хийж чадна гэж итгэсэн хүмүүсийнхээ нэрийн өмнөх дугуйг будсанаар Та дэмждэггүй улстөрчдөө чадаж байгаа юм. Гэхдээ сонголт хийхэд мэдээлэл, мэдлэг чухал
УЛСТӨРЧДИЙН ЧИХ ЗӨӨЛРӨХ ӨДРҮҮД ДУУСАВ
Сонгуульд нэр дэвшигчид суртал чил гааны хэдэн өдөр ай луудын гэрийн хогийг шүүрдэхэд ч бэлэн байдаг. хорь гаруй хоногийн турш иргэдтэй уулзаж, хөдөө хө- хөрч, гадаа гандаад бор бор царайтай нөхдүүд болчихож. Автобусны буудал дээр нэр дэвшигч иргэдтэй гар барьж, дэмжихийг хүсээд явж байгаатай ч тааралдав. Үүний зэрэгцээ нэгнээ гүтгэсэн, шүүмжилсэн, өөлсөн элдэв хар PR ч хөвөрлөө. Муулсныг нь биш муулуулсныг нь өмөөрдөг монгол сэтгэхүйг тэд бас л тоосонгүй. Хуулиар хориглоод байхад л мөнгө тараагаад байдаг хэт баян хүмүүс бас байх юм. Бас бусдаасаа ялгарсан содон сурталчилгаа хийх гэж нэр дэвшигчид хоорондоо баахан өрсөлдлөө. Юутай ч улстөрчдийн чих зөөлөрдөг өдрүүд дуусав.
БАРИЛДАХААСАА ТААХАЛЗСАН СУРТАЛЧИЛГАА
Би нийслэлийн Баянгол дүүргийн сонгогч. Энэ тойргийн хоёр мандатын төлөө 18 хүн өрсөлдөж байгааг сэтгүүлч учраас эрх биш мэдээд байгаа юм. Гэвч сонгуулийн сурталчилгааны 21 хоногт манайд зөвхөн АНаас нэр дэвшигч С.Одонтуяа, С.Эрдэнэ, МАН-аас өрсөлдөж буй Ц.Мөнх-Оргил, Л.Амгалан нарын танилцуулга, сонин, зурагт хуудсыг л тараав. Бас эдгээр намаас НИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга мэр сэр орж ирсээн. ИЗННаас НИТХ-д нэр дэвшигч эрхэм нэг удаа байрны гадаа иргэдтэй уулзсан. Ингэсгээд л сурталчилгаа дуусчихав. Гудамжаар нэг эгнээд байсан сурталчилгааны самбар ч дээрх хоёр намаас нэр дэвшигчдэд хамаатай. Зурагтаа асаах тоолонд яриад байсан олон нэр дэвшигч ч ялгаагүй дээрх намуудад, өөр намынхан байлаа ч бусад тойрогт харьяалалтай байв. Уг нь энэ сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцож байгаа ч тэднээс сураг байсангүй.
Санхүүгийн хувьд тэд АН, МАН шигээ “самбар эзэгнэж” чадаагүй байж болох ч ядаж өөрийгөө танилцуулсан алга дарам цаас тарааж болох л байлаа. Тэгчихээд “Шинэ хүчнийг сонгооч” гээд байдаг. Сонгогчдод та нарын тухай мэдээлэл алга, тэгэхээр хэд хоногийн турш “танилцсан” хэдээсээ сонгох биш үү. Үүнд нэр дэвшигчид өөрсдөө санаа тавих ёстой байлаа. Дээрээс нь НИТХ-д хэдэн хүн сонгохоо үнэндээ мэдэхгүй сууна. НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулийн сүрд дарагдаад иргэд хэдэн самбар дээрх зурагнаас өөр мэдээлэл авалгүй хоцорсон. Нэг л их сурталчилгаанд “нүдүүлсэн” шиг санагдаад байснаа эргэн хартал ердөө иймхэн л мэдээлэлтэй үлдсэн байх юм. Бусад аймаг, дүүргийн сонгогчид ч ийм байгаа гэдэгт итгэлтэй байна. Барилдахаасаа илүү таахалзсан сурталчилгаа болоод дуусаж дээ. Саналаа өгөхөөр очихдоо хуудас дээрх зааврыг нь сайн уншдаг юм шүү, сонгогчид минь. НИТХ-д хэдэн хүн сонгохоо тэндээс л мэдэж авч дээ.
20.00 ЦАГТ ХЭСГИЙН ХОРОО ХААЛГАА БАРИНА
Сонгуулийн хуулийг шинэч лэхэд өөрчилсөн бас нэг зүйл бол санал авах цаг. Өмнө нь 07.00-22.00 цагийн хооронд санал авдаг байсан бол одоо 20.00 цаг болж богинос сон. Сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн эрхийг хэнд өгөхөө шийдэг гэж санал хураалт болох пүрэв гаригийг зориуд амралтын өдөр болгосон. Тиймээс сонгогчид минь алгуурлаж амраад байлгүйгээр эртхэн хэсгийн хороогоо зориорой. Өмнөх сонгуулиар 22.00 цагтай уралдаж оччихоод хаалга барьсных нь дараа “Сонгох эрхийг минь боогдууллаа, луйварчид” гэх мэтээр хашгичаад байсан хариуцлагагүй сонгогч нэг биш гарсан. Бүтэн өдрийг зөвхөн улс төрийн сонгох эрхээ эдлэхэд чинь зориулж, ажлаас чинь чөлөөлж өгөх учир хаах цагийг нь тулгаж очоод хэрүүл хийхгүй байх нь бидний үүрэг. Сонгогч бидэнд ч бас үүрэг, хариуцлага байдгийг умартаж болох гүй. Тэгээд ч энэ удаа дэмжсэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будна.
Өмнөх шиг дугуйлж зурахгүй гэсэн үг. Ингэж будахад багагүй ур чадвар хэрэгтэй. Дугуйгаас илүү гаргах, эсвэл дутуудуулах юм бол автомат машин саналын хуудсыг уншихгүй. Нэг удаа буруу будсан бол танд дахин нэг саналын хуудас өгөх боломжтой. Залуус ч яах вэ энэ ажлыг амжуулж дөнгөх биз. Харин хараа муутай настайчууд, үзэг барихад эвлэж өгдөггүй хүмүүсийн хувьд дугуйг дүүргэн будна гэдэг нэлээд хэцүү ажил. Нийслэлийн сонгогчдын тухайд саналын хуудасны ард НИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийг байрлуулсан. Хараа муутайхан хүн бол жагсаалт дундаас дэмжсэн хүнээ олж харах бас л амаргүй. Энэ мэтээр саналын хуудастайгаа “ажиллах”-ад багагүй цаг шаардагдах учир үдээс хойш “алалцаад” байлгүйгээр үдээс өмнө очоод аажуу тайвуухан суугаад сонголтоо хийгээрэй гэж сонгогчдод уриалъя.