СЕХ-ны өглөөний хуралдааны үеэр хэд хэдэн асуудал яригдсны нэг нь сонгогчид санал өгөх хэсгийн хороонийхоо байрлалыг мэдэхгүй, үүнийгээ хаанаас тодруулахаа мэдэхгүй байгаа талаар мэдээлсэн байна. Тиймээс СЕХ асуудлыг шийдэх гарцыг судалсны эцэст 1950 дугаарын лавлах утастай хамтран ажиллах шийдвэр гаргажээ. СЕХ 1950 дугаарын лавлахын ажилтнуудыг сонгуулийн хэсгийн хороодын байрлалын талаарх мэдээллээр хангасан бөгөөд сонгуультай холбоотой асуудлаар уг лавлах руу хандсан тохиодолд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Б.МАНДУХАЙ