Улаанбаатар хотын сонгуулийн тойрогт 5000 ширхэг хуурамч саналын хуудас илэрсэн гэх мэдээллийн дагуу СЕХ-оос тодрууллаа.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Бид энэ мэдээллийг өглөө хүлээж авсан. 5000 гэдэг тоо ор үндэсгүй, тодорхой тоо дурьдах боломжгүй ч үүнээс харьцангуй цөөн хуудасны талаар яригдаж байна. Холбогдох хэсгийн хорооны даргыг дуудаж уулзан асуудлыг тодруулахад санал тоолох хуудсын хэмжээ зөрсөн болохыг тогтоосон. Энэ нь “Мөнхийн үсэг” компанийн хэвлэлтийн алдаа байснаас биш хуурамч саналын хуудас байгаагүй. Саналын хуудсны нууцлал бүгд байсан хэдий ч хэмжээ нь мм-ээр зөрсөн учраас машин нь уншихгүй тохиолдол гарсан юм билээ” хэмээн хариулсан. Гологдол болсон хуудсуудыг протокол хөтлөн хасалт хийж лацадсан, үүнийг сонгууль дууссны дараа СЕХ-оос шалгах юм байна.
Б.МАНДУХАЙ