СЕХ-оос 16:00 цагт сонгуулийн ерөнхий явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 49.8 хувийн ирцтэй байгаа юм байна. Үдшийн 20 цаг хүртэл улсын хэмжээнд сонгуулийн санал хураах ажил үргэлжилэх бөгөөд цаг сунгах гэсэн ойлголт байхгүй гэдгийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав албан ёсоор мэдэгдсэн юм.
Тойрогийн хэсгийн хороод дээр саналын машин гацах тохиолдол гарч байгаа ч асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байгаа болохыг мэдэгдсэн. Мөн иргэдийн бүртгэлийн талаарх маргаан багагүй гарч байгаа. Тухайлбал зарим иргэн харьяа дүүрэг, хороондоо бүртгэлтэй ч сонгогчдын нэрсийн жагсаалтад ороогүй талаарх маргаан гарч байгаа аж. Үүнд иргэдийн бүртгэл хариуцсан ажилтнууд буруутай хэдий ч иргэд хуулийн хугацаандаа ирж өөрсдийн бүртгэлээ магадлах үүргээ цаг хугацаандаа гүйцэтгээгүй учраас иймэрхүү маргаан хэсгийн хороо бүр дээр гарч байгаа аж.