Монгол Улс анх удаа гадаадад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу 11 нам, хоёр эвслийн төлөө санал авах ажиллагааг зохион байгуулсан. Тэдний саналаа өгсөн хуудсыг тоолох ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон байна. Хуудсыг яг одоо хэвлэл мэдээллийн зарим нэгэн байгууллагыг байлцуулан тоолох гэнэ.
Санал авах ажиллагаа энэ сарын 10-нд 39 салбар буюу дипломат төлөөлөгчийн газарт санал хураалт явагдаж, 4276 нь оролцохоор бүртгүүлсэн ч 2777 иргэн оролцсон юм. Эдгээр сонгогчид нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөж буй 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгсөн юм.
Б.МАНДУХАЙ