Сонгуулийн санал хураалт дуусахад хагас цаг гаруйн хугацаа үлдээд байна. СЕХ-ноос иргэдийн саналын ирц сайн байгааг хэлж байгаа юм. Улс даяар сонгуулийн санал хураалтын явц 20:00 цагт албан ёсоор дуусах бөгөөд сонгуулийн хорооны хэсэг бүрээс ирсэн мэдээг нэгтгэн 21 цагт ирцийн эцсийн дүнг мэдээлнэ.
Цахим машинууд 20 цагаас хойш тухайн хэсэг дээр саналыг тоолсон файлыг хэвлэж гаргах аж. Энэ дүнг нь тойргийн хэсгийн хороо нь баталгаажуулж, тогтоол гаргаад тойргийн хороондоо хүргүүлнэ. Түүнийг нь СЕХ нягтлан шалгаад эцсийн дүнг гаргана гэв. Хэсийн хороод сонгуулийн саналын дүнгийн талаар тогтоолоо гаргасны дараа хяналтын хэсгийнхэн гараараа тоолох аж.
Б.МАНДУХАЙ