22.00 цаг гэхэд Сонгуулийн хэсгийн 1906 хорооноос 400 гаруй нь СЕХ-ны төв серверт санал хураалтын дүн гийн мэдээгээ ирүүлжээ. Гэхдээ мөн 400 гаруй машин гар утасны сүлжээгүй, цахилгаангүй газар байгаа учир тэдгээр төхөөрөмжийг сүлжээтэй газар зөөж, нэгдсэн мэдээллээ автал ямар нэг дүн хэлэхгүй хэмээн СЕХ-ныхон мэдэгдсэн юм.
Түүнчлэн зарим хэсгийн хороонд санал тоолох машин эвдэрч, гар аргаар хуудсаа тоолох хэрэгтэй болсныг дуулгалаа. Энэ бүх хүчин зүйлээс хамаараад албан ёсны дүн хэзээ гарах талаар тодорхой тоо хэлсэнгүй. Юутай ч урьдчилсан байдлаар дүн ямархуу байгааг бид тандлаа.
Архангай аймгийн эхний мандатад МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Н.Удвал сонгог дох нь тодорхой болсон, хоёр дахь мандатад АН-аас дэвшсэн Н.Батбаяр магадлал өндөр яваа, Баянхонгор аймагт АН-ын Х.Баттулга, Булганы нэг мандатад МАН-ын Ё.Отгонбаяр, Сүхбаатар аймагт АН-ын М.Зоригт, Төв ай магт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэв, МАН-ын Су.Батболд, Дархан-Уулд бие даагч С.Ганбаатар, Дорнодод мөн бие даагч Х.Болорчулуун нар гарах нь тодорхой байна гэсэн сураг дуулдав.
Хотын тойргуудад АН олонхийн суудал авсан мэдээ ирлээ. Нийслэлийн 14 мандатын гурваас бус дад тэд ялсан гэв. Чингэлтэй дүүрэгт МАН-ын Д.Зоригт, Сонгинохайрханд “Шударга ёс” эвслээс өрсөлдөгч Д.Тэрбишдагва, Баянзүрх дүүрэгт МАН-ын Б.Батзориг нар гарч бусдыг нь АН авсан гэлцэж байв. Хөдөөд МАН давуу байгаа сурагтай.
МАН ОРОН НУТАГТ ОЛОНХ СУУДАЛ АВСАН ГЭВ
21.00 цаг. Тусгаар тогтнолын ордны зургаан давхрын уулзалтын танхимд МАН-ын удирдлага болон УИХ, Засгийн газрын гишүүд хэдийнэ цугларчээ. Хэвлэлийнхэн ч хэсгийн хороодоос урьдчилсан мэ дээлэл авч эхлэв. Эхний урьдчилсан дүнгээр ДарханУул аймагт бие даагч С.Ганбаатар, Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшигч Ц.Дашдорж, Хөвсгөл аймагт МАНаас нэр дэвшигч Л.Энх-Амгалан, Булган аймагт МАН-аас нэр дэвшигч Ё.Отгонбаяр, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэв шигч Ц.Баярцогт, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл нар илт давуу санал авч байгаа мэдээлэл ирэв.
21.00 цагт СЕХ урьдчилсан мэдээлэл хийнэ гэж байсан ч хойшлогдсон тул МАН-ын мэдээлэл ч тодорхойгүй хугацаагаар саатав. 22.00 цаг. Хэвлэл мэдээллийн зарим сайтуудаар АН хот, хөдөөд илт давуугаар ялалт байгуулж олонх суудлыг авч байгаа мэдээлэл цацагдаж эхэл лээ. “Залуучууд” зочид буудал дахь Сонгуулийн төв штабын гадаа АН-ынхан “баяр”-аа тэмдэглэж, Тусгаар тогт нолын ордны зургаан давх рын өрөөнд МАН-ынхан нам “суусаар” 22.50 цаг. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Амарбаясгалан УИХ-ын сонгуулийн хөдөө орон нутгийн 36 мандатын 26-28-д МАН урьдчилсан байдлаар ялалт байгуулж буй талаар мэдээлэв.
23.30 цаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин, УИХын дэд дарга Н.Энхболд нар Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Увс, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нь бүгдээрээ, Завханаас Д.Оюунхорол, Хөвсгөлд Л.Энх-Амгалан, Ховдод С.Бямбацогт, Орхонд О.Содбилэг, Дорноговьд Ж.Батсуурь, Дорнодод Н.Номтойбаяр, Дархан-Уулд Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар хоёрын аль нэг ялж буй талаар мэдээлэл өгөв. 00.40 цаг. Дугаар шилжих мөчид МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс санал тоолох явцад будлиан гарсан тул СЕХ-нд гомдол гаргасан мэдээлэл ирэв.
00.50 цаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин, Н.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийв. Тэд УИХ-ын сонгуулийн 26 тойргийн 48 мандатын 25-26 мандатад ялах боломжтой болсон мэдээллээ дахин бататгав. Мөн нийслэл дэх санал тооллогод маргаантай, эргэж нягталж шалгах олон асуудал байгаа тул автомат машины тоолсон дүнг дахин гараар нягталж шалгах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Учир нь зөвхөн СХД-ийн 40, 41 дүгээр хэсгийн хороон дээр дахин тооллого явуулж, нягтлахад дөрвөн саналаар дутаж байсан хүн 120 саналаар илүү ялсан тохиолдол гарсан гэв. Энэ мэт ноцтой асуудал гарч эхэлсэн тул зарим нам, эвслүүд бүх хэсгийн хороон дээр дахин хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд тавиад байгаа аж. Тиймээс СЕХ-ны баталсан журмын дагуу хэсгийн хороон дахь автомат машины дүнг нягталж шалгасны дараа албан ёсны мэдээлэл өгөхийг МАН бусад намууддаа уриаллаа.
АН НИЙСЛЭЛД ЯЛАЛТ БАЙГУУЛСНАА МЭДЭЭЛЭВ
23.00 цагт. УИХ-ын сонгуульд өрсөлдсөн АН-ын төлөөлөгчид сэтгүүлчдэд зориулж анхны мэдээллээ хүргэлээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг -Бид АН-ын сонгуулийн төв штабын албан ёсны бус мэдээллийг та бүхэнд хүргэе. Мэдээнийхээ эхэнд эхлээд сайн мэдээг дуулгая. Нийслэл хот УИХ-ын 14 мандаттай. Бидэнд ирсэн мэдээгээр 11-д нь манай нам ялж, үнэмлэхүй ялалт байгууллаа. Муу мэдээ гэвэл Баянзүрх дүүрэгт манай гурван нэр дэвшигч ялсан бөгөөд гуравдагч гишүүн И.Нарантуяагийн санал хураалтыг будлиантуулж, намын ажиглагч нарыг хөөж гаргаж, сонгуулийн хэсгийн өрөөг цоожилсон зэрэг хууль бус үйлдэл гаргасан байна.
Энэ мэдээнд СЕХ болон хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын НИТХ-ын 30 тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа манай намын гишүүдээс 24-26 гишүүн ялсан байна. Одоогоор бидэнд орон нутгийн УИХ-ын тойргуудад өрсөлдөж буй сонгогчдын 50 хувьд нь манай намынхан яллаа гэсэн мэдээ ирлээ. АН энэ удаагийн сонгуульд “Хамтдаа ялцгаая” гэсэн зорилго тавьсан, тэр амлалт биелэхэд ойрхон байна гэв.
01.10 цагт. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд дараагийн ээлжит мэдээлэл хийхдээ хөдөө орон нутгаас Архангай аймагт Н.Батбаяр, Б.Болор, Баян-Өлгийд А.Бакей, Баянхонгорт Х.Баттулга, Д.Ганбат, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, Өмнөгөвьд Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэд С.Баярцогт, Сүхбаатарт М.Зоригт нар ялалт байгуулсан мэдээ байна.
Нийслэлд Л.Болд, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ж.Батзандан, Л.Эрхэмбаяр, Л.Эрдэнэчимэг нар үнэмлэхүй ялалт байгуулсан гэсэн юм. АН сонгуулийн хэсгийн бүх хороодод гараар дахин санал тоолох МАН-ын мэдэгдлийг хариуцлагагүй алхам гэж мэдэгдээд маргаантай асуудлыг ойрын хоногуудад, намуудын зөвшилцлийн хүрээнд шийдэх боломжтой гэв.
МАН-ЫН НИЙСЛЭЛИЙН ХОРООНЫХОН ДАХИН НЯГТЛАХ ЗҮЙЛ БАЙНА ГЭВ
21.30 цагт. Нийслэлийн МАН-ын хорооны гадна нэлээд гишүүн нь цуглажээ. Намын байрны гадна, дотно байсан хүмүүс Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит мэдээллийг хүлээж байв. Арван минутын дараа СЕХ мэдээлэл хийж, сонгуулийн ирц 60 гаруй хувьтай, хүчин төгөлдөр болсныг мэдээлсэн. Харин үүнээс 15 орчим минутын дараа сайтууд болон телевизээр албан бус урьдчилан мэдээллүүд цацагдаж эхлэв. НИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар тодорхой мэдээлэл огт хийсэнгүй. Харин хоёр намынхны тус тусдаа хийсэн мэдээллийн дараа уур амьсгал нэлээд хүндхэн болсон юм. Учир нь МАН орон нутагт 26 суудал авч, нийслэлийн сонгуулийн дүн тодорхойгүй байгааг МАН мэдээлсэн бол АН-ынхны хийсэн мэдээллээр тус нам орон нутаг болон нийслэлд дийлэнх олонхийн санал авсан хэмээн албан бусаар зарласан.
23.10 цагт. Хэдийгээр дээрх мэдээлэл нь СЕХ-ны албан ёсны мэдээлэл биш ч уг урьдчилсан дүнг сонссон нийслэлийн МАН-ын хорооныхон сэтгэл түгшсэн байдалтай болов. Нэгэнт албан ёсны эцсийн дүн гараагүй учраас тус намын хорооноос ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Хэвлэл мэдээллийнхэн болон гишүүдийн ихэнх нь удалгүй тарцгаалаа. 00.50 цагт. МАН-ын Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын мэдээлэлд хамт оролцсон нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр нийслэлийн сонгуулийн дүнд нэлээд бужигнаан ажиглагдаж байгаа тул санал тоолсон үйл ажиллагаанд дахин хяналт тавих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа мэдээлэв. Дугаар шилжих мөчид зарим намууд СЕХ-нд хандаж, цаашид хэрхэх талаар хэлэлцэж байв.