Монгол Улсын Их Хурлын зургаа дахь болон Нийс лэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тав дахь санал хураалт өчигдөр боллоо. Улсын хэмжээнд нийт 1906 хэсэгт 1.833.478 сонгогч 11 нам, хоёр эвсэл, 544 нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн юм. Төрийн эрх барих дээд байгууллагын болон нийс лэлийн засаг захиргааны сонгуулийг хамтад нь явуулсан, санал тоолох цахим арга нэвтрүүлсэн, хилийн чанад дахь монголчууд сонгуулийн эрхээ эдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг орхихгүй байх боломжтой болсон гээд манай улсын ардчилсан сонгуулийн 20 жи лийн түү- хэн дэх анхны гэх тодотголууд 2012 оны зурга дугаар сарын 28-нд тэмдэглэгдэж байна.
1992 оноос хойш УИХ-ын сонгууль таван удаа, Ерөнхийл өгчийн сонгууль дөрвөн удаа, орон нутгийн хурлын сонгууль дөрвөн удаа болж, бид саналаа өгсөн. Сон гуулийн нэн шинэ хуулийн дагуу болж байгаа энэ удаагийн сон гууль басхүү Монгол Улсын улс төрийн ээдрээг цэгцлэх, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн мөрөөдлийг бодит хөр сөнд буулгах, нийгэмд шударга ёс тогтоох, авлигаас ангиж руулах ард олны хүлээлтийг тайлах нэн өвөрмөц цаг үеийг араасаа тун давчуу дагуулж буйгаараа онцлог. Өнгөрсөн өдрүүдэд туж “усан нүдэлсэн” тэнгэр өчигд өр өглөө гэнэт цэлмэж, төрийнхөө сүлдэнд сүсэлдэг ард түмний магнайд бэлгэ дэмбэрлийн наран гийв. Сонголт мэр гэн байх найдварт итгэлийн оч асав.
Монголчуудын сонгуулийг ажсан, түншсэн мэдээллүүдийг гадаадын хэвлэлийнхэн дэлхий даяар цацахдаа бидний сэтгэхүйн онцлогийг судлахаа мартжээ. Монгол хүн оюундаа хөх тэнгэрээ цэлмэг, мөнх төрөө түвшин оршоох философитой бөгөөд санасан нь сэтгэлчлэн бүтэж байх ерөөлөөр зан үйл, аж төрлөө хөтөлдөг билээ. Төв рүүгээ илгээсэн гадаадын сэтгүүлчдийн өчигдрийн сурвалжлагуудад УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Улаанбаатарт өрнөсөн эмх замбараагүй явдал давтагдаж болзошгүй талаар “сэрэмжлүүлсэн” байх аж. “Улс төрийн гүжирдлэг, нийгэмд нь шударга бус явдлууд ноёрхсон Монгол Улсад Парламентын сонгуулийн са нал хураалт явагдаж байна” хэмээн “The Guardian”-ы сэт гүүлч мэдээлэв. Монгол эзэгтэй нар цайныхаа дээжийг сон гуулийн өглөөний наранд өргөөд, гэр бүлийн гишүүдээ ум даалсныг тэд яахин анзаарах. “Долоодугаар сарын 1” бол ардчилсан Монголын түүхэнд хоёронтоо үйлдэж үл болох хар толбо байсан.
Тийм ээ, Монгол Улс баян, бас ядуу. Монголчуу дын гурван хүн тутмын нэг нь зутруухан амь зууж байгаа гийн учир энэ сонгуулиас бид үнэндээ ихийг хүлээж байгаа. Гэхдээ бид төрийн эрхээ аль нэг хүчинд итгэж өгөхдөө “Уулаа ух, уут уутаар нь алт өг” гэж уухичсан сонголт хийх ард түмэн биш. Монголчууд улс орноо хөгжүүлэх, өрх гэрээ өөд татах бодлоор, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах алсын хараагаар шинэ Засгаа сонгох нь лавтай. Энэ л бидний шинэ сонголтын мөн чанар байх болно. Сонгуулийн дараа бүрэлдэх шинэ Парламент уул уурхайн салбарт ямар бодлого явуулахаас Монгол Улс ойрын ирээдүйд нэг бол хөгжсөн Катар, нөгөө бол хөөрхий Нигерийн жишээг давтана. Монголын сонгуулийн дүнгээс олон орны сэтгүүлчид, гадаадын хөрөнгө оруулагчид хөр сөн доорхоо хэрхэхийг л гойд сонжин анхаарч байна.
“УИХ-ын сонгуульд ялсан нам нь ард иргэдийнхээ бо лон гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг тэнц вэржүүлэх хэрэгтэй” хэмээн ВВС агентлагийн сур валжлагч “зөвлөжээ”. Монголын сонгогчид ирээдүйгээ хэнээр ч заалгадагг үй цөлх, алдсан оносноо өөрсдийнхөө ухаанаар шийддэг бэрх улс даа. Хөгжиж байгаа орнуудын сонгуульд томоо хон гүрнүүдийн гар, хөл илэрхий шургалж, үндэстэн даяараа эрхээ хасуулдаг эмгэнэл нэг бус байна. Энэ бол монгол сонгуулийн омог бардам бахархал буюу.