Сонгуулийн шинэ систем лидер улстөрчдийг гарцаагүй ялуулна
“Эрх чөлөө” радио: Шинэчлэгдсэн системээр явуулсан Пар ламентын сонгуульд Монголын сонгогчид саналаа өглөө. Сонгуулийн энэхүү холимог систем нь эрх ба ригч намын ялах боломжийг ахиулна хэ мээн үзэх хүн олон байна. 76 суудалтай УИХ-д эрх баригч Монгол ар дын нам болон сөрөг хүчний Ардчилсан нам дийлэнх мандатын төлөө хүч үзэх төлөвтэй бай гаа юм. Дээрх улс төрийн хоёр хүчний хэн хэн нь нүүрс, зэс, алтны уурхайн их баялгаас иргэддээ ху ваарилах ашгийг нэмэгдүүлнэ гэж амласан. 2.8 сая хүнтэй Монгол Улсын ард иргэ дийн гуравны нэг нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар, сонгуулийн хуульд хийсэн шинэчлэл буюу намуудаас нэр дэвшигчдийг жагсаалтаар эрэмбэлэх нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүх баатарын Батболд болон бусад лидер улстөрчийг гарцаагүй ялах байдалд хүргэх ажээ. Түүний сацуу Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяраар толгойлуулсан фракц МАН-аасаа салан тусгаарласан нь тус намын өмнө нэгэн сорилт болж байгаа юм.
Иргэд, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлын хооронд тэнцвэр олох шаардлага тулгарна
ВВС: 1990 онд коммунизмыг нурааснаас хойших долоо дахь удаагийн санал хураалтад Монгол Ул сын иргэд оролцон, шинээр Парламентаа сонгов. Сонгогчид эрх баригч МАН, сөрөг хүчний АНын дунд гол сонголтоо хийх юм. Тус хоёр намын аль аль нь уул уурхайн салбарын орлогоор цэнэглэгдэх эдийн засгийн өсөлтөөс иргэдэд баялгийг тэгш олгоно гэж мөрийн хөтөлбөртөө заажээ. Нүүрс, зэс, алтны уурхайн үйлдвэрлэл тэрг үүлсэн, ашигт малтмалын арвин нөөцтэй Мон гол Улс дахь гаднын хөрөнгө оруулалт таван тэр бум доллараар үнэлэгдэж байна. Монголын улс төрийн ууган нам МАН үн дэсний баялгийн бие даасан сан байгуулж, эрүүл мэнд, боловс ролын системийг дэмжихээр ам ласан бол, сөрөг хүчин иргэдэд газрыг үнэгүй хувьч лах тай холбоотой, 10 гаруй жил үргэлжилж буй хөтөлб өрийг хэрэгжүүлж дуусгана хэмээн мэдэгд жээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийн сон гуульд өрсөлдөх эрх авч чадаагүй ч түүний тэргүүлсэн МАХН эрх баригч намаас саналыг нь хуваах боломжтой гэж шинжээчид хэллээ. Аль ч нам түрүүнд гарч ирсэн байг, сонгогчид хийгээд Монголын эдийн засагт хэдэн тэрбумаар нь доллар хаясан гаднын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлын хооронд тэнцвэр олох шаард лагатай тулгарна.
Монголын сонгууль ба байгалийн баялгийн хувь заяа
“Америкийн дуу хоолой”: Монголд өчигдөр Парламентын сонгууль бол лоо. Шинэ Засгийн газарт байгалийн асар их баялгийг ард түмэнд ашигтайгаар хуваарилах үү рэг ногдох юм. Алт, зэс, төмрийн арвин нөөцтэй Монгол эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулж байгаа. Өнгөрсөн оны байдлаар тус улсын эдийн засгийн өсөлт 17 хувиар нэмэгдсэн ч энэ нь ард түмний амьдралд төдийлэн нөлөөлсөнгүй. 2.8 сая хүнтэй энэ улсын иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байна. “Сант марал” судалгааны төвөөс олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд, Парламентын сонгуульд Ардчилсан намын рейтинг МАН-ынхаас арай илүү байгаа аж. Хоёр нам хоёулаа баялгаас хүртэх ашгийг тэгш хуваарилах сан байгуулахаа амлаж байна. Гэвч коммунист дэглэмээс 1990 онд ангижир сан Монголд авлига газар авсан. “Transparency International” улс орнуудыг авлигын түвшнээр эрэмбэ лэхэд 183 орноос Монгол 120-д бичигдсэн билээ.