Манай сурвалжлах хэсэг зарим хэс гийн хороон дээр очиж, хэсгийн хо роо ны ажилтнууд, сонгогч, ажиглагчид тай уулзсан юм.
14.10 цагт УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 26 дугаар хэсгийн хорооны дарга Я.Хишигсүрэнтэй уулзлаа. Тус хэсгийн хороонд 2199 хүн санал өгөх ёстойгоос 32 хувийн ирцтэй байв.
-Танай хэсэг дээр сонгогчдын идэвх ямар байна вэ?
-УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн. Манай хэсгийн хороонд бүртгүүлсэн сонгогчдоос одоогийн байдлаар 848 иргэн саналаа өгсөн. Ер нь сонгогчид идэвхтэй байгаа.
-Иргэдийн зүгээс ямар нэгэн зөрчил, са нал гомдол гарсан уу?
-Саналын хуудасны хоёр талыг бөглөхөө мэдэхгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ дугуйлж, будаад орхих тохиолдол гарч байна. Саналын хуудас бөглөх, будах тухай хэвлэл мэдээллээр сурталчилж байсан ч иргэдэд мэдээлэл сайн хүрсэнгүй. Манайх найман кабинд бүгдэд нь томруулдаг шил тавьсан. Иймд өндөр настай хүмүүсийн хувьд харьцангуй бэрхшээл бага. Харин нэг иргэний санал буцаагдсан. Учир нь түүний иргэний үнэмлэхний мэдээлэл хурууны хээнийх нь бүртгэлтэй зөрсөн тохиолдол гарлаа. Саналын хуудас хэрхэн бөглөх талаар зарим нэг иргэд зөвлөгөө авах гэсэн ч бид хариулт өгөөгүй. Кабинд нь маш тодорхой заавар бий. Мөн өглөөнөөс хойш хэд хэдэн согтуу хүн ирж саналаа өгсөн.
-Автомат машин хэвийн ажиллаж байна уу?
-Санал тоолох хоёр автомашин хэвийн ажиллаж байна. Манай хэсэгт дөрвөн намын ажиг лагчид ажиллаж байна. 15.00 цагт УИХ-ын 24 дүгээр тойргийн нэг дүгээр хэсгийн хорооны дарга Д.Мөнх-Амгалантай уулзлаа. Тус хэсгийн хороонд 2461 сон гогч саналаа өгөхөөр бүртгэгдсэнээс 977 сонгогч саналаа өгсөн байв. -Манай хэсгийн хорооны хувьд гадаадад амь дардаг 340 гаруй иргэд байдаг. Үүнээс албан ёсоор гадаадад оршин сууж байгаа 43 хүний лавлагаа УБЕГ-аас ирсэн. Энэ удаагийн сонгууль ардчилагдсан, ил тод, хуулийн хүрээнд явж байгаа нь ажиглагдлаа. Тухайн хүн иргэний үнэмлэхээ үүдэнд шалгуулаад, хурууныхаа хээ гээр өөрийгөө баталгаажуулж, иргэний бүртгэлд орсноор саналын хуудас авч байна. Тиймээс хэн нэгэн давхардаж санал өгөх буюу санал луйвардах боломжгүй юм.
-Зөрчил гайгүй юү?
-Одоогоор 977 сонгогч саналаа өгснөөс зур гаан ширхэг саналын хуудсыг хүчингүй бол голоо. Тэдгээр хүмүүс илүү нам дугуйлах, бу дахдаа илүү гаргах, илүү тэмдэглэгээ хийх зэр гээр хайнга хандсан тул санал хураах машин уншаагүй. Иймд ажиглагч нарт танилцуулаад про токол үйлдэж, тогтоол гарган, саналын хууд сыг дахин олгосон. Хоёр дахь удаагаа саналын хуудсыг буруу бөглөвөл дахин санал өгөх боломжгүй. Байраа найман жилийн өмнө зарсан иргэн хуучин хаягнаасаа шилжээгүй байсан тул тухайн байрыг худалдаж авсан эзэн нь хэл ам гаргасан. Тухайн байрны хаяган дээр оршин суугчид хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүйн улмаас худалдаж авсан, худалдсан хоёр хүн нэг хаяган дээр байгаа тул нэг хаягаар л саналаа өгөхөөр болоод байна. Тэр хүн өөр газар бүртгэлгүй, УБЕГ-аас өгсөн хаяган дээр байгаа тохиолдолд санал өгөх эрхтэй.
Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн хорооны 26 дугаар хэсгийн хороонд ажилласан АН-ын ажиглагч Ч.АВИРМЭД: -Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн хороо нь гурван хэсгийн хороотой. Үүний 26 дугаар хэсгийн хорооны сонгуулийн ажиллагаа одоогоор хэвийн явагдаж байна. Зарим иргэд тухайн тойрогт хэчнээн хүний мандаттай байгааг ч мэдэхгүй ирчихээд энд ажиллаж байгаа хүмүүст хүндрэл учруулж байна. Хэдэн хүн, аль намыг дугуйлах вэ гэх мэт сонголтоо хэрхэн хийхээ мэдэхгүй хүн нэлээд ирсэн нь ажиглагдлаа. Бид хуулиар бол тухайн хүнд хэлж, зааж өгөх эрхгүй.
МАН-ын ажиглагч Н.Мөнхжаргал: -Сонгуулийн санал хураах явц хуулийн хүрээнд явагдаж байна. Саналын хуудас буруу бөг лөсөн гурван тохиолдол гарсан. Тэдний хуудсыг хураан авч, протокол бичиж, дахин нэг хуудас өгсөн.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Ул сын иргэн, ажиглагч ЖОН ГРОГАН:
-Монгол Улсад явагдаж буй 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийг гаднын 44 ажиглагч ажиглаж буй. Тэр дундаас ИБУИНВУ-аас ирсэн цорын ганц ажиглагч нь би. Улсынхаа парламентын гишүүнээр 13 жил ажилласан, одоо Монгол, Английн Бизнес танхимын тэр гүүнээр ажилладаг.
-Та хэчнээн хэсгийн хороодод ажиглалт хийсэн бэ. Манай улсын сонгуулийн талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Өглөө 118 дугаар сургууль дээрх хэсгийн хороон дээр очиж, гэр хорооллын иргэд сонгуулиа хэрхэн өгч байгаатай танилцсан. Одоо орон сууцны оршин суугчдыг ажиглаж, сонгуулийн хаалтыг харах гэж байна. Монголд анх удаа цахим хэлбэрээр, хоёр сонгууль нэгэн зэрэг явагдаж байгаа гэхэд хүмүүс үүргээ ухамсарлаж, огт будилахгүй байгаа нь гайхалтай. Мөн сон гогчдыг шалгаж, баталгаажуулж байгаа нь Европын ихэнх орноос өндөр түвшинд болж байна. Учир нь иргэний үнэмлэхийг хоёр удаа шалгаж, хурууны хээгээр баталгаажуулж байна. Европт ингэж нарийн шалгадаггүй.
-Таныг ажиглаж байх явцад ямар нэгэн асуудал, хүндрэл гарсан уу?
-Зөрчил огт гараагүй. Хэсгийн хороонд ажиллаж байсан намын ажиглагчдаас бас асуухад ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй гэж надад хэлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санал өгөхөд нь зориулсан зам, шат дутмаг байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, зарим хэсгийн хороо байшингийн хоёрдугаар давхарт байхад тэнд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байхгүй байна. Цаашдаа энэ тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. Манай улс ч энэ тал дээр дутагдалтай байдаг. Гэхдээ сонгуулиас сонгуулийн хооронд сайжруулж, боловсронгуй болгосоор байгаа.
-Иргэдийн сонгуулийн оролцооны талаар та юу гэж дүгнэсэн бол?
-Иргэд хөгшин залуу гэлтгүй үнэхээр идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. Мон гол бол Ази тив дэх ардчиллын хамгийн сайн үл гэр жи шээ орон гэж би боддог. Сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөөрөө бахар хах хэрэгтэй. Яагаад гэвэл миний харж байгаа гаар зохион байгуулалт үнэхээр өндөр хэмжээнд байна. Иргэд дараалал үүсгэн, нэлээд идэвхтэй оролцож байгаа нь сайхан харагдлаа. Бас нэг ажиглагдсан зүйл нь монголчууд англичууд шиг сонгуульдаа их хүндэтгэлтэй ханддаг юм байна. Ялангуяа, хөгшид гоё хувцаслаж, үр ачаа дагуулан ирдэг юм байна. Энэ нь хойч үедээ сонгуулийг харуулж, таниулж байгаа хэрэг болов уу.
Чингэлтэй дүүргийн иргэн, сонгогч Б.МӨНХБАЯСГАЛАН: -Нэр дэвшигчдийн хувьд сурталчилгаа гайг үй байсан. УИХ-д бидний төлөө ажиллах байх гэж найдсан хүнийхээ нэрийг дугуйллаа. Сонгогдсон хүн маань мөрийн хөтөлбөрөө биел үүлээд сайн ажиллаасай л нэж бодож байна даа.
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, сонгогч Ч.ЦЭЦЭГМАА: -Монгол Улсын иргэнийхээ үүргийг биел үүлж, саналаа өглөө. Энэ удаагийн сонгуульд оролцож буй хүмүүсийн идэвх сайн байгаа нь харагдаж байна. Түрүү жилүүдийн алдаандаа дүгнэлт хийж, иргэн бүр хариуцлагатай байх ёстойгоо ухамсарласан сонгууль болж байх шиг. Ер нь бол алдах эрхгүй сонгууль юм.