Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 25- нд Шри-Ланкт эхэлсэн Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн долоон насны ангиллаар болж байгаа бөгөөд манай улсаас 23 тамирчин ухаанаа уралдуулж байна.
Тэмцээний эхний өдөр болсон рапид тоглолтын хөв гүүдийн В-6 ангилалд Г.Төгстөмөр бүх өрсөлдөгчөө ялан түрүүлж, В-16-д Ц.Лхагвас үрэн, охидын G-6 насанд Г.Энхчимэг нар хүрэл медалийн болзол хангав. Харин стандарт тоглолтын тэмцээний эхний хоёр тавилын дараа Г.Төгстөмөр, Ц.Лхагвасүрэн, А.Энхтуул (G-18) нар хошуучлагчдын эгнээнд явна.
Л.Тогоохүү