“Евро-76” финал. Чехословак-ХБНГУ 2:2 пен 5:3
Өмнө нь нэмэлт тоглолтоор, зарим үед зоос шидэх бүдүүлэг аргаар ялагчийг тодруулдаг байсан түүх 1976 оноор төгсгөл болсон юм. Тэнцсэн тохиолдолд хоёр багийн тав таван тоглогч ээлжлэн пенальти цохих саналыг гер манчууд гаргаж, энэ нь олны дэмжлэгийг хүлээжээ.
Дөрвөн жилийн өмнө ЗХУ-ыг хожиж, тивийнхээ аваргад анх удаа түрүүлсэн немцүүд энэ удаа амжилтаа давтаж чадсангүй. Цуврал торгуулийн цохилт болоход Ули Хёнесс эсрэг багийн хаалгач Иво Виктороос айснаас болж, бөмбөгийг торонд хийж чадаагүй юм.
Харин эцсийн цохилтыг гүйцэтгэсэн төмөр мэт нервтэй А.Паненка хаалгачийн зогсож байсан байрлал руу хөнгөхөн өлгөөд цохиж (Английн эсрэг тоглолтод Пирло түүн шиг цохилт гүйцэтгэсэн), ялалтын бөмбөгийг оруулсан юм. Түүний өвөрмөц цохилт ту хайн үедээ багагүй дуулиан тарьж байлаа. Немцүүдийн өөрсдийн санаачилсан пенальтид хожигдсон ч үүнээс хойш торгуулийн цохилтоор дахиж дийлдээгүй.
“Евро-80”. 3-р байрын төлөө тоглолт. Чехословак-Итали 1:1 пен 9:8
Хоёр багийн эхний найман тоглогч бүгд пенальтиа оруулсан ийм тохиолдол тийм ч олон биш байх. Эцсийн эцэст нэг азгүйтэн тодрох байсан нь ёсоор болж, Италийн төвийн хамгаалагч Колловати цохилтоо Нетоличкад бариулжээ. Италийн хаалгыг алдарт Д.Зофф хааж байсан ч нэг ч цохилтыг хаагаа гүй юм.
“Евро-84” хагас шигшээ. Дани-Испани 1:1 пен 4:5
Данийн шигшээ түүхэндээ анх удаа финалд шалгарахыг маш их хүсч байлаа. Тэд үндсэн цагт Испанийг хожих боломжтой байсан ч 67 дахь минутад тэргүүллээ алдав. Энэ шокноосоо гарч чадаагүй бололтой, цуврал торгуулийн цохилтод ялагдал хүлээсэн юм. Данийн багийн сүүлийн цохилтыг гүйцэтгэсэн Э.Ларсен бөмбөгийг дээш цөлж, багаа хөөдсөн. Харин испаничууд финалд гарч ирээд Платини тэргүүтэй Францад хожигдсон билээ.
“Евро-92” хагас шигшээ. Дани-Голланд 2:2 пен 5:4
Найман жилийн өмнө финалдах гээд чадаагүй даничууд энэ удаа өмнөх тэмцээний аварга Голландыг буулган авч, зорилгодоо хүрэв. Сонирхолтой нь Голлан дын лидер М.ван Бастен шийдвэрлэх цохилтоо Шмейхельд бариулсан юм. “Нугасны муухай дэгдээхэй”-нүүд тэр эрчээрээ финалд Германыг хожиж, анх удаа тивийн аваргаар тодорсон түүхтэй.
“Евро-96” дунд шөвөг. Англи-Испани 0:0 пен 4:2
Английн шигшээгийн пенальтид хожсон цорын ганц тохиолдол энэ. Испанийн багаас пенальтийн мастер Ф.Йерро хөндлөвч оносон бол Надалийн цохилтыг Симен хаажээ. “Евро-96” дунд шөвөг. Голланд-Франц 0:0 пен 4:5 Шийдвэрлэх үед Голландын 20 настай хагас хамгаалагч К.Зеедорф цохилтоо алдаж, францчууд их шөвөгт шалгарав. Гэвч энэ нь “Гурван өнгөтнүүд”-ийн сүү лийн амжилт байлаа.
“Евро-96” хагас шигшээ. Англи-Герман 1:1 пен 5:6
Өмнөх даваанд Испанийг мулталсан талбайн эзэн англичууд энэ удаад ч эхний таван цохилтоо бүгдийг нь оруулав. Гэвч немцүүд бас алдаагүй тул дараагийн ээлжнийхэн цохиж эхэлсэн. Ингэхэд хамгаалагч Г.Саутгейт алдаж, бүх анг личуудыг нервтүүлжээ.
“Евро-96” хагас шигшээ. Франц-Чех 0:0 пен 5:6
Энэ Еврогийн ээлжит нэгэн пенальти. Хоёр багийн эхний таван тоглогч бүгд бөмбөгийг оруулсны дараа Францын хагас хамгаалагч Педроса хаалгач П.Коубад бөмбөг бариулчихав. Эцсийн цохилтыг хашир туршлагатай М.Кадлец оновчтой гүйцэтгэжээ. Торгуулийн цохилтод Герман сайн гэж ярьдаг боловч статистик үзүүлэлтээр чехүүдийн тэргүүлэх болсон. Тэд Европын АШТ-д гурван удаа пенальти цохиод, бүгдэд нь ялалт байгуулсан анхны баг билээ.
“Евро-2000” хагас шигшээ. Голланд-Итали 0:0 пен 1:3
Уг нь талбайн эзэн “Улбар шарууд” бүхэл тоглолтын турш илүүрхсэн боловч айлын хаалгыг мялааж ча даагүй. 34 дэх минутаас хүн дутуу үлдсэн Итали тун чамбай хамгаалжээ. Ингээд тэд пенальти цохих зорилгодоо хүрч, улмаар 3:1-ээр давамгайлсан юм. Голландаас Франк де Бур, Патрик Клюйверт нарын одод тоглолтын явцад хоёр ч пенальти оруулж чадаагүй.
“Евро-2004” дунд шөвөг. Португал-Англи 2:2 пен 6:5
Энэ тоглолт “Евро- 2004”-ын хамгийн хурц тулаанд тооцогддог. Английн багийн довтолгоонд Оуэн, Руни нар гялалзаж байсан ч баг нь үндсэн цагт хожиж чадаагүй. Харин нэмэлт цагт англичууд тоо дутуу болж ирсэн ч Лампард багаа аварсан билээ. Ингээд цуврал пенальти эхлэхэд Португалийн хаалгач Рикарду гол баатар болсон. Тэрбээр эхлээд Д.Васселийн цохилтыг хааж, дараа нь өөрөө англичуудын хаалгыг мялаасан юм. Английн хувьд багийн ахлагч Д.Бекхэм эхний цохилтыг алдсан нь ялагдлын цондон байлаа.
“Евро-2008” дунд шөвөг. Хорват-Турк 1:1 пен 1:3
Хэсэгтээ Германыг хожсон хорватчууд энэ тулааны гол фаворитад тооцогдож байв. Гэхдээ хоёр баг үндсэн цагт гоол хийж чадаагүй тул цаг сунгасан. Улмаар 119 дэх минут буюу нэмэлт цаг дуусахаас ганцхан минутын өмнө Хорват гоол оруулж, их шөвөгт шалгарах болзлоо бараг хангажээ. Гэтэл 122 дахь минутад С.Шентюрк тоог тэнцүүлж, өрсөлдөгчөө шоконд оруулах нь тэр. Европын АШТ-ий түүхийн хамгийн оройтосон гоолын эзэд болсон түрэгүүд тэр эрчээрээ пенальтид 3:1-ээр давамгайлсан юм. Хорватын ахлагч Срна цохилтоо “чулуу болгосон” ч Модрич, Ракитич, Петрич зэрэг пенальти давгүй гүйцэтгэдэг залуус нь боломжоо ашигласангүй.
“Евро-2008” дунд шөвөг. Испани-Итали 0:0 пен 4:2
Хэрвээ тухайн үед испаничууд Италийг торгуулийн цохилтоор хожоогүй бол Европ, дэлхийн аварга болохгүй бай сан болов уу. Харин тэрхүү тоглолтод ялснаар испаничууд өөртөө итгэлтэй болсноос гадна олон жилийн азгүйтэл нь алга болсон билээ.
Б.ЭНХЖИН