Дархан-Уул аймаг дахь УИХ-ын 19 дугаар тойргийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 62730 сонгогч бүртгэгдсэнээс 41761 сонгогч буюу 66.5 хувь нь санал хураалтад оролцсон байна. Үүнээс 304 сонгогч буюу 0.7 хувь нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.
УИХ-ын Сонгуулийн 19-р тойргийн хэмжээнд санал хураалтын дүнг нэгтгэн сонгогчдын нэрийн жагсаалтанд 62730 сонгогч бүртгэгдсэнээс 41761 сонгогч буюу 66.5 хувь нь санал хураалтад оролцсон байна.
Санал хураалтад оролцсон сонгогчдын 22465 буюу 53.794 хувь нь нэр дэвшигч C.Ганбаатарын төлөө 12370 буюу 29.621 хувь нь нэр дэвшигч Д.Хаянхярваагийн төлөө санал өгсөн байсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Сайнхүүгийн Ганбаатар, Дамдины Хаянхярваа нарыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгосон байна.