УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн санал хураах, тоолох ажиллагаанд ноцтой зөрчил гарч, иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байна” хэмээн сонгуульд оролцсон АН-аас бусад нам эвслийнхэн үзэж байна. Тиймээс нам, эвс лүүд хамтран СЕХ-нд мэдэгдэл өгч, сонгуулийн бүх тойрог, хэсгийн тоол логыг гараар тоолж, эргэлзээг арил ган баталгаажуулахыг шаардаж буй гаа өчигдөр мэдэгдлээ. Энэ үеэр улс төрийн нам, эвслийн удирдлагууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
.jpg)
МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар: -Сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа. Автоматжуулалтын систем, автомат машинтай холбоотой олон зөрчил дутагдал тойрог, хэсгүү дэд гарлаа. Хуулийн заалтаар Улаанбаатар хотын хоёр дүүрэгт дахин санал хураах шаардлагатай болж байна. Учир нь нэр дэвшигч 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Үүний дагуу Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин санал хураах нөхцөл үүслээ. Нөгөө талаар хяналтын тооллогын дүн гараагүй байгаа. Гэтэл хяналтын тооллого хийх хоёр тойргоо хоёр өдрийн өмнө хэлээд, сонгуулийн өмнөх шөнө программуудыг нь янзалсан байна. Энэ талаар тодорхой олон мэдээлэл ирсэн. Мөн машины тооллого үсэрч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэг хэсгийн хороон дээр 1255 хүн санал өгсөн байхад машин 1755 хуудас уншчээ. Тэр 500 санал хэнийх вэ. Өмнө нь автомат машины ажиллагааг шалгаж байхад автоматжуулсан систем ашиглахад гардаг зөрчил гэж байсан. Өнөөдөр АНУ-ын Нью-Йоркоос бусад бүх муж автоматжуулалтын системээс татгалзсан. Дэлхийн дөрвөн орон л энэ системээр сонгуулиа явуулж байна. Автомат машин дээр асуудал байгаа нь олон зүйлээр гарч ирж байна. Тухайлбал, кассын билл шиг цаасан дээрх дүн нь зурган файл буюу намын ажиглагч нарт өгч байгаа диск дээрх дүнтэй зөрж байна. Хяналтын тооллого хийсэн хэд хэдэн аймагт тоо нь машиныхтай зөрлөө. Энэ машинууд АНУ-ын лицензтэй орж ирсэн гээд хэнд ч шалгуулаагүй. Тэгэхээр санал тоолох автомат машиныг үйлдвэрлэсэн компанитай ямар гэрээтэй, ямар программ хангамж ашигласан, алдаа гарсан хариуцлагыг тухайн компани яаж хүлээх вэ гээд олон асуудал тодорхойг үй байна. Манай намын хувьд хэн нэгэн нь ялахаас илүү Монголд хуулийн хүрээнд, шударга сонгууль болох ёстой гэсэн байр суурьтай байна. Бусад нам хүчин ч дэмжиж байгаа. Тиймээс бүх тойрог, хэсгүүдэд орон даяар хяналтын гар тооллого хийж, автомат машинаар гарсан дүнг баталгаажуулсны дараа сонгуулийн дүнг зарлаж нийтэд мэдээлэхийг шаардаж байна.
Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа: -Иргэний хөдөлгөөн нам сонгуулийг дахин явуулах ёстой гэж үзэж байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, бэлтгэл ажил хангагдаагүй байхад сонгууль явуулсан. Хоёрт, сонгууль шударга явагдаагүй. Шударга сонгууль хуулиасаа эхлээд л сурталчилгаагаар дамжаад санал гаргах ажиллагаа хүртэл шударга байх ёстой. Энэ хоёр үндсэн нөхцөлөөс болж манай нам сонгуулийг дахин явуулах шаардлагыг СЕХ-нд тавьсан.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга Ч.Улаан: -УИХ-ын сонгуулийн дүнг гаргах ажиллагаа болж буй энэ үед иргэд сонгогчдын өгсөн санал, хийсэн сонголт нэлээд гажуудсан баримт олон гарч байна. Тийм учраас бид сонгуулийн үр дүнг баталгаажуулахын тулд автомат машинаар тоолсон саналын эх хуудсыг гараар тоолж, баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар манай “Шударга ёс” эвсэл СЕХ-нд албан ёсны шаардлага хүргүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тойрог, хэсгийн ажиглагч нараас олон тодорхой баримт гарч ирж байна. Тухайлбал, хяналтын тооллого хийхийг завдсан Баянголд дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүрэгт сонгуулийн дүн ихээхэн эргэлзээтэй болохуйц байдал илэрсэн. Тиймээс сонгуулийн бүх хэсгийн хороодод саналыг нэг бүрчлэн тооолж, баталгаажуулсны үндсэн дээр сонгуулийн эцсийн дүнг гаргаж зарлах нь зүйтэй.
“Гурав дахь хүчин” эвслийн тэргүүн Б.Жаргалсайхан: -Сонгуулийг маш энгийн аргаар луйвардлаа. Хэсгийн хороод дээр дахин тооллого хийлгэхгүй байна. Монголчуудыг тэнэг гэж бодсон бололтой. Саналын хуудсыг тоолж байгаа компьютерийг оруулж ирсэн “Бодь” компани программ хангамжийг нь мөн оруулж ирсэн. Программын хувьд асуудал байсангүй. Ерөөсөө сонгуулийн дүнг хоёр флаш дискээр явуулсан. Сонгуулийн саналыг хурааж авч, нэгдүгээр флаш дискэнд хийгээд, хоёрдугаар флаш дискэн дээрх урьд орой нь бэлдсэн саналын дүнгүүдийг уншуулж, хүргүүлсэн. Уг флаш дотор аль тойргоос хэнийг гаргах вэ гэдгийг урьдчилаад бэлтгэсэн байсан. Иргэд энэ жилийн сонгуулиар Монголын төрийг өөрчилье, шинэчилье гэж саналаа өгсөн. Харамсалтай нь сонгуулийн бус, луйврын аргаар Монголын төрийн эрхийг авах оролдлого хийж байна. Ялангуа, дүүргийн Засаг дарга хэсгийн хороодын дарга нар маш хариуцлагагүй ажилласан. Компьютер байвал 30 минутын дотор сонгуулийн дүнг гаргана гээд байсан бүтэн өдөр болоход зарим хэсгийн дүнг гаргаж дуусаагүй байна. Үүний шалтгаан нь луйвар. Тийм учраас бид өчигдөр СЕХ-нд бүх саналыг дахин гараар тоолох асуудал тавьсан. Түүнчлэн дэндүү хариуцлагагүй дүн гарч байна. Хүн төрсөн газраа ах дүү, найз нөхөд гээд 100 хүний санал авдаг юм байгаа биз дээ. Гэтэл тэр хэсэг дээрээ гуравхан санал аваад хаа хамаагүй хэсэг дээр 30-40 хүний санал авах жишээтэй. Энэ асуудлыг одоо нэг мөсөн шийдэх хэрэгтэй. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм маягаар сонгууль явбал тусгаар тогтнол байхгүй болох нь. Ерөнхийлөгч энэ компьютерийг үнэн шударга, түргэн тоолно гээд байсан. Одоо үгээ хэлэх хэрэгтэй.
Хөгжлийн хөтөлбөрийн намын дарга О.Заяа -Автомат машинаар тоолох тухай хууль гарахад л луйврын машин оруулж ирээд, хуулиар далайлгаж, ахиж тоолохгүйгээр луйвар хийх нь гэдгийг бид мэдсэн. Сонгууль болохоос гурав хоногийн өмнө 21 дүгээр тойргийн 27 дугаар хэсгийн хороон дээр манай ажиглагчийг очиход зургаан хүн харанхуйд, саналын хуудсууд дэлгэчихсэн ямар нэг юм хийж байсан. Манай хүнийг учрыг нь асуухад барьж аваад гавласан гээд сонгууль анхнаасаа булингартай байсан. СЕХ-ны танилцуулж буй дүнгээр хоёр мандаттай тойрог дээр жижиг намууд 200-300 хүний санал, гурван мандаттай газар 600 гаруй хүний санал авсан байна. Тэгсэн хэрнээ нэр дэвшээгүй хэд хэдэн тойрогт хүртэл 200- гаад хүний санал гарч ирж байна. Бидний тооцоогоор манай намд 50- 60 мянган хүн саналаа өгсөн. Гэтэл 1958 хүн өгсөн гэсэн дүн гарсан. Тиймээс манай нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгуулийг ахин явуулахад болохгүй юм үгүй.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
Энэ удаагийн сонгуульд автомат машин ашигласан нь эргэл зээтэй байгаа тул уг машиныг, сонгуулийн үр дүнг үнэн эсэхийг баталгаажуулах зо рилгоор хяналтын тооллого хий хийг шаардаж байна. Интернэт хяналтын ажиллагаа ямар байгааг бид хянасан. Хан-Уул дүүрэг 82000 хүнтэй бол Баянзүрх дүүрэг 90 гаруй мянган хүнтэй. Баянзүрх дүүрэгт хяналтын камер 22 хэсэгт байхад Хан-Уул дүүргийн зөвхөн арван хэсгийн үйл ажиллагааг камераар хянах боломжтой байсан. Тиймээс Хан-Уул дүүрэгт хяналтын камерийг зориудаар цөөн байрлуулсан гэж үзэж байна гэв. Ийнхүү хамтарсан мэдэгдэл гаргасан нам, эвслийн удирдлагууд үзэл бодол, байр сууриа илэрхийлэв. Тэд үүний дараа СЕХ-ны удирдлагуудтай уулзана гэсэн. Хяналтын тооллого хийх ажлыг яаралтай зохион байгуулахгүй бол дахин будлиан гарч болзошгүй хэмээн тэд үзэж байгаагаа хэлэв.