Сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа ганцхан Ардчил сан Намд, мөн тус намын гишүүд дэм жигчдийн гэрт баяр хөөр болов. Сонгуульд өрсөлдсөн 11 нам, хоёр эвслийн дотроос АН-аас бусдад нь дүн мэдээ огт таалагдсангүй. Урьдчилсан дүнгээр АНтай зуузай холбох шахам ач тач өрсөлдөн, хол дутахааргүй олон суудал авахаар байгаа МАН хүртэл байдгаараа гонсойжээ. Гайхалтай нь, АН-ыг ялалтаа тэмдэглэх зуур “цэнхрүүдийн” төлөө саналаа өгөөгүй сонгогчид МАН, МАХН, эсвэл ИЗНН ялаагүйд тайван, хүлээцтэй хандаж байна. АН-аас бусад намыг будсан иргэд “Луйвар боллоо” хэмээн жанжны талбайдаа одоогоор жагссангүй, бухимдлаа хараахан илэрхийлсэнгүй. Сонгогчид цаашид ямар нэг зохион байгуулалтад орох эсэхийг ч таашгүй.
“Монголчууд сонгуульд сайн суралцжээ”.Ийм дүнг гадаадын ажиглагчид тавиад буцав. Хөгшин хөвөө хүмүүс саналын нэг хуудсаар хоёр сонгууль өгөх гэж нэг их түүртээгүй нь үнэн л дээ. “Долоодугаар сарын 1”-нээс хойш сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх “ардчилалд” монголчууд элгэмсүү болсон ч байж магад. Харин улс төрийн намууд төсөөлснөөс нь өөр дүн гарахад эсэргүүцэх хандлага энэ удаад ч давтагдлаа. Хэрэв ингэх ноцтой шалтгаан бодитой бол үүний гол буруутан нь зөвхөн Ардчилсан нам болох төлөв сонгуулийн дараах энэ өдрүүдэд бүрэлдэж эхэллээ. АН-аас бусад бүх нам, эвсэл сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцэн нэгдэж байгаа нь нийгэмд ноцтой уур амьсгалыг үүсгэх нь гарцаагүй болж байна.
Сонгууль гэдэг сонин тоглоом. Ердөө арваадхан цагийн өмнө бие биенээ газар дээр гишгэх мөргүй болтол “арчиж” явсан улстөрчид эвлэлдэж, нэгэн үзүүрт ашиг сонирхлын төлөө тамираа тасартал тэмцэхэд бэлэн болох гэж. Одоо Монголд яг тийм хачирхалтай явдал ид өрнөж байна. МАНАН-гаас л салж байвал улстөрч гэгдэж сонгуульд өрсөлдсөний нь утга учир оршиж байсан МАХН зэрэг намынхан өчигдөр “муу нэрттэйгээ” хамтрал байгуулаатахав. МАХН-ын нарийн бич гийн дарга Ч.Улаан МАН-ын алба нэгт Я.Сод баатартай тохой нийлүүлж байгаад хамтарсан мэдэгдэл гаргав. Ингэхийн чинээ зүүдлээ ч үгүй явсан сонгогчид өчигдөр үдэш тэдний дүрийг зурагтаар хараад алмайрсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Энэ сонгуулийн гол амжилт нь саналыг хүн биш, машинаар тоолсонд байлаа. Гэвч саналын урьдчилсан дүн гарч, АН өнгөлж ирмэгц сонгуулийн гол будилаан нь тэрхүү автомат төхөөрөмж болоод байна. АН-аас бусад намынхан үүн дээр дуугарвал дуу, дугтарвал хүч нэг болоод авлаа. АН тэр машиныг “өөрийн” компаниараа дамжуулан тендергүй оруулж ирэхдээ сонгуульд нам нь ялах команд суурилуулчихснаас болж бүх өрсөлдөгч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. 10 нам, хоёр эвслийн үзэж байгаагаар, АН сонгуульд огт өрсөлдөөгүй, харин санал тоолох машинд нэр дэвшигчдийнхээ ялалт бүхий бэлэн өгөгдлийг суурилуулаад баяр тэмдэглэсэн болж байна. Энэ үнэн бол АН “долоодугаар сарын 1”-нээс дутахааргүй айхтар гэмт хэрэг өдүүлжээ.
Үүнээс илүү доромжлолыг монголчууд урьд өмнө хэзээ ч амсаж үзээгүй юм. “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг”, “Унасан бөхөд шалтаг мундахгүй” ч гэлцдэг. Сонгуулийн дараа ард түмэн төв байж сурчээ. Хамаг луйвар, будилаан энэ улстөрчдөөс, намуудаас л гардаг нь заншил болов. Гэсэн ч иргэд өөрсдийнхөө, эх орныхоо төлөө гэсэн итгэлээр сонгууль өгсөөр л байх болно. Харин улстөрчид хэзээ ард түмний сонголтыг, улс Монголынхоо эрх ашгийг хүндэтгэн дээдэлдэг болох юм бэ?