.jpg)
10.00 цаг. УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг намууд өөр өөрийн штабын мэдээлэл дээр тулгуурлан хэвлэлийнхэнд өгч буй юм. АН-ын Сонгуулийн штабаас өчигдөр энэ цагт мэдээлэл хийж, урьдчилсан дүнгээр 26 тойргийн 48 мандатын 23-т ялалт байгуулснаа дуулгалаа. Мөн МАН 19 мандатад, “Шударга ёс” эвсэл гурав, бие даагч мөн гурав тус тус ялсан мэдээллийг тэд өгс өн. Өмнөх оройг бодвол нийс лэлийн нэг мандатыг нэмж авсан мэдээтэй байгаа аж. УИХ-ын сонгуулиар АН дүүргүүдэд үнэмлэхүй ялалт байгуулж, 14 мандатын 12-т ялсан нь бараг тодорхой болоод буй гэв. Мандатаас гадна намын нэрээр авсан санал гэж бий. Үүгээр АН нэмж 13 суудал авах боломжтой байгааг Ч.Сай ханбилэг онцоллоо. Тэ гэхээр урьдчилсан дүнгээр АН УИХ-д 36 суудал авахаар байна гэлээ. Санал хураалт дууссанаас хойш намуудын мэдээлж байсан дүн өчигдөр өглөө гэхэд бага зэрэг өөрчлөгджээ. Тухайлбал, Хэнтий аймагт МАН-ын хоёр ялж байна гэсэн бол Н.Ганбямбын оронд АН-ын Б.Гарамгайбаатар гарч ирсэн аж. Баян-Өлгийд ч бас А.Бакей МАН-ын Х.Же кейгээс саналаар илүүрхсэн гэсэн мэдээллийг АН-ынхан өгч байлаа.
“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ ЖАГСААЛТААР “ЦАХИУР ХАГАЛЖ” БАЙНА ГЭВ
12.00 цаг. УИХ-ын сон гуулийн 48 мандатын ихэнх нь АН, МАН-д хуваарилагдаж, бие даагчид, “Шударга ёс” эвсэлд тус бүр 2-3 нь ногдсон тухай урьдчилсан мэдээ байв. Улс төрийн бусад нам одоо зөвхөн сонгогчдын таван хувийн санал авах уу, үгүй юү гэдэгтээ л найдаж буй. Тиймээс зарим намынхантай холбогдож нөхцөл байдлыг лавлалаа.
ИЗНН-ын нарийн бичгийн дарга Э.Батбаяр: -Хэс гийн хороод дүн гаргаж өгөхгүй байна. Манай нам тойрогт суудал аваагүй нь тодорхой болсон. Сонгуулийн штабаараа дамжуулаад ч жагсаалтаар хэдэн хувийн санал авахаа мэдэх боломж одоогоор алга. Таван хувийн босгоо ямар ч байсан давсан гэж найдаж байгаа. СЕХ-ны албан ёсны мэдээллийг л хүлээж байна.
МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл (“Шударга ёс” эвсэл): -Архангайд Н.Удвал дарга эхэндээ нэгээр явж байсан. Гэвч багууд дээр уначихлаа. Манайхаас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Г.Уянга нэгээр яваа. Гэхдээ луйвар булхай орж мэдэхээр байна. Үүнийг хэвлэлийнхэн анхаарч үзэх хэрэгтэй шүү. Сонгинохайрханд Д.Тэрбишдагва, Орхонд Л.Цог, Ховдод Д.Батцогт сонгогдсон байна. Жагсаалтын тухайд манай эвсэл нийт сонгогчийн 35-36 хувийн санал авсан урьдчилсан мэдээллийг бид штабаасаа авсан. Энэ бол 11-12 суудал гэсэн үг.
МУНН. Сонгуулийн штабаараа дамжуулан авсан мэдээллээр тус нам нийт сонгогчийн 3-4 хувийн санал авсан тухай эх сурвалж өгүүллээ.
12.30 цаг. СЕХ-ноос санал хураалтын дүнг албан ёсоор мэдээлнэ гэсэн хүлээлт хэвлэлийнхэнд байсан тул өглөөнөөс эхлэн тус байгууллагыг “манасан” юм. Гэвч “Бүх хэсгийн хорооноос дүнг нэгтгэж авсны дараа мэдээлэл хийнэ. Цагийг тэр үед нь зарлана” гээд хэвлэлийнхнийг тараав. Автомат санал тоолох төхөөрөмж хэрэглэж, сонгуулийн дүнг 22.00 цаг гэхэд гаргачихна хэмээн СЕХ өмнө нь мэдэгдэж байсан ч байдал ийнхүү сунжирлаа. Улс төрийн намуудын зүгээс “АН, МАН луйвар хийх гээд хэсгийн хороодын дүнг гаргуулахг үй байна” гэсэн яриа гарч байлаа.
15.00 цаг. СЕХ-ноос мэдээ лэл хийж, сонгуулийн 21 тойрогт болон намуудын авсан урьд чилсан дүнг танилцууллаа. Сүхбаатар, Дорнод аймагт бороотой гэх мэтээр цаг агаарын болон техникийн шалтгаанаас үүдээд зарим хэсгийн хороо мэдээллээ ирүүлээгүй байгаа аж. Мэдээлэл хийж дуусах үед нийт 1906 хэсгийн хорооноос 1835 нь дүнгээ СЕХ-ны төв серверт ирүүлсэн байлаа. Гуравдагч хүчнийхнээс ИЗНН 5.09 саналаар УИХ-д төлөөлөлтэй болох нь тодорхой болжээ. АН 32.24, МАН 28.38, “Шударга ёс” эвсэл 20.51 хувийн санал авсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 540 гаруй хүний дотроос хамгийн залуу нь ИЗННаас Дорноговь аймагт нэр дэвшсэн Ц.Батзул байсан. Тэгвэл тэрбээр 1459 буюу тойргийн сонгогчдынхоо 4.54 хувийн санал авсан байна лээ. Урьдчилсан дүнгээр тойргоосоо хамгийн өндөр санал авсан хүмүүс нь АН-аас Өмнөговь аймагт өрсөлдсөн Д.Бат-Эрдэнэ (57.87 хувь), МАН-аас Увс аймагт дэвшсэн Ч.Хүрэлбаатар (57.48), ДарханУулд бие даасан С.Ганбаатар (53.08) нар байв. Энэ удаагийн сонгуулиар Дорнодоос Б.Болорчулуун, Хөвсгөлөөс Ц.Даваас үрэн, Дархан-Уулаас С.Ганбаатар нарын гурван ч бие даагчид сонгогчид итгэл үзүүлсэн нь урьдчилсан дүнгээр тодорхой боллоо.
НЭГ ХАЙРЦАГ ДАХЬ САНАЛЫН ХУУДСЫГ ГАРААР ТООЛОХОД ДОЛООН ЦАГ ЗАРЦУУЛЖЭЭ
Улс төрийн намуудын хү- сэлтээр СЕХ-ноос Тойргийн хороод бүрт хоёр хэсгийн хороог тохиолдлын аргаар сонгож, санал хурааж дууссаны дараа гар аргаар хяналтын тооллого хийлгэх шийдвэр гаргасан. Гараар тооллого хийсэн тойргийн хороод тү- рүүчээсээ дүнгээ СЕХ-нд ирүүлсэн байна. “Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дор нод зэрэг аймгаас ирүүлсэн мэдээ автомат машины дүнтэй яг таарсан. Харин ХанУул, Сүхбаатар дүүрэгт 1-3 саналын хуудас зөрсөн” гэсэн мэдээллийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн өглөө. Хяналтын тооллого хийсэн хэсгийн хороодоос “Эхний нэг хайрцаг бүхий саналын хуудсыг тоолоход долоон цаг зарцуулж байна. Ажиглагчид болон хэсгийн хорооны ажилтнууд ядарч байна. Нэгэнт дүн таарч байхад дараагийн хайрцгийг тоолох хэрэг байна уу” гэсэн санал гаргажээ. СЕХ-ныхон “Нэгэнт журам гарсан. Тэгээд ч намууд хүсэлтээ тавьсан учир заавал тоол” гэсэн гэнэ. Энэ мэтээр хяналтын тооллого хийхэд цаг хугацаа шаардаж буй учир дүн нэгтгэхэд удаж байгааг СЕХныхон учирласан. Бас гараар тоолсон дүн машиныхтай таарч буй учир намуудаас тавиад буй “Бүх хэсгийн хороонд гараар тооллого хийе” гэсэн шаардлагыг СЕХ хүлээж авах, эсэх тухай яриагүй байгаа ажээ.
10 МАШИН “ЖАГСААЛААС ГАРСАН БАЙНА
Анх удаа автомат төхөө- рөмжөөр сонгуулиа явуулж буй учир хэсгийн хороодод машин хариуцсан даамлууд дундаас будилсан хүн цөөнгүй гарчээ. Хэсгийн хорооны дарга нь машин асаах кодоо мартчихсан, эсвэл зөөврийн хайрцгаар авсан саналаа тоололгүйгээр СЕХ руу явуулж “гэнэдсэн” гэх мэт асуудал гарсан байна. Мөн 2446 машинаас 10 нь эвдэрч, гар ажиллагаагаар саналын хуудсыг тоолсон аж. Гэхдээ СЕХ-ныхон уг машиныг муулахыг хүссэнгүй. СЕХны нарийн бичгийн дарга Ч.Сод номцэрэн “Машин авсан компанитай гэрээ хийхдээ нэг хувийн алдаа гарч болзошгүй гэж тохирсон. Машинууд эвдэрч, гацсан ч нэг хувьд хүрээгүй. Автомат машин үр дүнгээ харууллаа. Гаднын орнуудын ажиглагч нар автомат төхөөрөмжийг Монгол Улс амжилттай ашигласанд баяр хүргэж байна. БНСУ, ОХУ хэрэглэж чадаагүй байхад манайх амжилттай хэрэглэлээ. Зөөврийн хайрцгаар санал өгөх хүний тоо өмнөх сон гуулиас буурсан нь ч иргэд машинд итгэж буйг харууллаа” гэсэн юм.
НЭР ДЭВШИГЧИД ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙВ
УИХ-ын сонгуульд МАНаас нийслэлийн Сүхбаа тар дүүрэгт нэр дэвшсэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цог золмаа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар 15.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, сон гуулийн хяналтын санал тооллогыг гараар хийх боломж олгохыг СЕХ-ноос хүслээ. Тэд саналын ав томат системд эргэлзэж бай гаа сонгогчид болон нэр дэвшигчдийн эр гэлзээг тай лахын тулд ийм хүсэлт тавьж байгаа аж. Сон гинохайрхан дүү- рэгт нэр дэв шигч Д.Сумъяабазарын автомат машинаар тоолсон саналын хуудас, гар аргаар тоолсон дүнгээсээ 120 хууд саар зөрсөн зэрэг санал тооллогын үед олон зөрчил гарч буй тул автомат машины тоон дүнг гар аргаар тоолсон дүнтэй тулгах саналтай байгаа юм. Үүнийг УИХ-ын сонгуульд оролцож байгаа АН-аас бусад бүх нам, хоёр эвсэл СЕХнд илэрхийлжээ. Нэр дэвшигч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Сүхбаатар дүүргийн сонгогчид өгсөн санал нь үнэхээр бодитой тоологдсон эсэхэд эргэлзэж байна гэдгээ нэр дэвшигчдэд илэрхийлж байгаа учраас хяналтын тооллогыг дурын саналын машинаар хянах, эргэлзээтэй дүн гарвал саналын хуудсыг улсын хэмжээнд гар аргаар давхар тоолон шалгаж, ард иргэдийн саналыг баталгаажуулах боломж олгохыг СЕХ-оос хүсч байна” гэсэн юм. Нэр дэвшигч Ц.Цогзолмаа, хэрэв нийс лэлийн есөн дүүргийн хяналтын тооллогын дүнд эргэлзээ гарвал улс тө- рийн бусад нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх ашиг, түүний цаана ард иргэдийн ардчилсан сон голтыг хүндэтгэж, саналыг гар аргаар дахин тоолох, зөрчил дутагдал илэрвэл даруй засаж залруулах нь зүйтэй гэсэн юм. Хэрэв нам, эвсл үүдийн саналыг СЕХ хү лээж авахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзвал хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ тэрбээр албан ёсоор мэдэгдлээ. Сүхбаатар дүүргээс нэр дэвшигчид гар аргаар санал тоолох ажлыг хийхдээ хэвлэл мэдээллийн байгууллагын болон улс төрийн намуудын төлөөллийг байлцуулахыг хүсэж байгаагаа мөн илэрхийлсэн юм.
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ТАГ ЧИГ БАЙНА
УИХ-ын сонгуулийн 21 тойргийн дүнг урьдчилсан байдлаар мэдээлчихээд байхад НИТХ-ын сонгуулийн талаар ямар ч мэдээлэл хийгдсэнгүй. Тиймээс энэ талаар тодруулахаар нийслэлийн Сонгуулийн хороог зорьсон ч “Албан ёсны ямар ч мэдээлэл ирээгүй байгаа тул сэтгүүлчдийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу авлаа.
16.45 цагт Нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүн Ч.Ням-Осортой холбогдов. Ямар ч байсан нийслэлийн дүүргүүдээс сонгуулийн дүн ирж эхэлжээ. “Одоогоор Багахангай, Багануур дүүргийн мэдээлэл ирээд, танилцаж байна. Чингэлтэй дүүргийн мэдээлэл удахгүй ирнэ гэсэн” гэв. Хэдийгээр дүүргүүдийн мэдээлэл ирж эхэлсэн ч өнөөдөртөө багтаж нэгдсэн дүнг зарлаж амжихгүй гэлээ.
21.50 цагт Нийслэлийн Сонгуулийн хороотой дахин холбогдов. Яг энэ үеэр ХанУул дүүргийн сонгуулийн санал хураалтын материалыг хүлээж авч байлаа. Баянгол, Сонгинохайрхан дүүргээс бусад бүх дүүргийн материал ирсэн гэнэ. Нийслэлийн Сонгуулийн хорооныхон бүх дүүргийн материалыг хүлээж авсны дараа дүнг нэгтгэж, тоолох юм байна. Тиймээс өнөөдөр мэдээлэл хийхгүй гэлээ. АН, МАН сонгуулийн талаар дахиж “ам нээсэнгүй”. Тэд ямар ч байсан даваа гариг хүртэл дуугүй байхаар шийдсэн бололтой.