
Сонгуулийн ерөнхий хороо 21 тойр гийн урьдчилсан мэдээг гаргажээ. Эндээс үзвэл АН-20, МАН- 15, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 4, бие даагч хоёр хүн тойрог дээ рээ ялалт байгуулсан байна. Цаана нь үлдэж буй, хараахан дүн нь ирээгүй таван тойрог бай гаа юм. Тэд гээрээс Баян-Өлгий аймагт МАН-ын А.Тлейхан, АН-ын А.Бакей, Булган аймагт МАН-ын Ё.Отгонбаяр, Говь-Алтай аймагт МАН-ын Ц.Дашдорж, Дорнод аймагт МАНын Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун, Сүхбаатар аймагт АН-ын М.Зоригт нар ялалт байгуулсан гэсэн мэдээ байгаа юм.
Тэгэхээр 48 тойрогт авсан суудлын тоо АН- 22, МАН-19, МАХН-МҮАН-ын эвсэл 4, бие даагч 3 болж өөрчлөгдөнө. Баян-Өлгий аймагт хэрвээ МАН-ын хоёр хоёулаа ялах юм бол АН-21, МАН-20 болох нь. Тэрчлэн өрс өлдөгчөөсөө 51 суудлын зөрөөтэй байгаа Н.Ганбямба (Хэнтий), 170 суудлаар дутуу байгаа Ж.Мөнхбат (Архангай) нар дүн бүрэн нэгтгэгдсэний дараа өгсөж гарч ирвэл МАН-21 болж, АН 20 болох магадлал хүртэл байгаа юм.Үүн дээр намуудын авсан саналаар жагсаалтаас УИХ-д орох хүн нам тус бүрд хэд байхыг тооцох гээд үзье.
Таван хувийн босгыг давсан нам, эвсэл ердөө дөрөв байгаа бөгөөд энэ босгыг давааг үй намуудын авсан саналын тоог нийлүүлж, дээрх дөрвөн намд адил тэнцүү хуваах учиртай. Энэ бүгдийг нийлүүлэн тооцвол АН-аас 10, МАН-аас 9, МАХН-МҮАН-ын эвслээс 6-7, ИЗНН-аас 2 хүн УИХ-ын гишүүн болох тооцоо гарч байна. СЕХ-ны гаргасан урьдчилсан дүнд нэг их зөрөө орохгүй бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах шинэ парламент АН-ын 32, МАН-ын 28, МАХН-МҮАНын эвслийн 10-11, ИЗНН-ын 2, бие даагч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй болох нь байна.
Хэрвээ МАН-ын Н.Ганбямба, Х.Жекей, Ж.Мөнх бат нар тойрогтоо ялалт байгуулбал МАН-ын суудал АН-ынхаас илүү гарах бас нэг сонин магадлал байна. Гэхдээ СЕХ дүнг эцэслэн гаргаагүй, зарим тойргийн дүн бүрэн нэгтгэгдээгүй гэсэн хүчин зүйлийг тооцох юм бол Нэгдүгээрт, АН, МАН-ын аль нь ахиу суудал авах нь одоо хэр тодорхойгүй байна Хоёрдугаарт, 39 суудал буюу ердийн олонхийг аль нь ч бүрдүүлж чадахгүй тул Эвс лийн Засгийн газар байгуулагдана гэсэн хоёр дүгнэлт л хийж болох нь ээ.