Сонгуулийн ялагч авлигатай тэмцэх ёстой
Уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн үед улс орноо хөтөлж, цаашилбал ардчилсан тогтвор той улс болон шилжихэд тус дөхөм үзүүлэх Парламентын сонгуулийн дүн хэрхэн гарахыг монголчууд өчигдөр амьсгаа даран хүлээв. Уул уурхайн шинэхэн баял гийг ард иргэдэд хуваарилахаар амласан сөрөг хүчний АН 76 суудалтай УИХ-д жижиг намуудтай хүч хавсран, эрх баригч эвсэл болох боломжтой хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Тус намын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Сонгуулийн дүнг зарлахад манайхан дор хаяж 36 суудал авсан байна гэж найдаж байна. Бид сонгуульд ялах төлөвтэй” гэж сэтгүүлчдэд хэллээ. Саналын хуудсыг автома таар тоолох шинэ арга нь пүрэв гаригт болсон сонгуулийн дүнг хэдхэн цагийн дотор гаргах боломж олгоно хэмээн тооцоолсон нь талаар болж, СЕХ дүнг зарлахаа баа сан гаригийн өглөө хүртэл хойш луулав. 2.8 сая хүнтэй, Орос, Хятадын хоорондох өргөн уудам нутаг дэвсгэртэй энэ орны зах хязгаар нутгаас санал хураалтын дүнг хүлээн авч нэгтгэхэд хугацаа шаардлагатай байгааг СЕХ-ны ал баны хүмүүс хэллээ. Монгол Улсын эдийн засаг өмнөх онд 17.3 ху виар өссөн нь дэлхийд дээгүүрт бичигдэх амжилт хэдий ч хүн амын багагүй хувь нь уламжлалт нүүдэлчин амьдралтай монголчуудын гуравны нэгээс илүү нь тэрхүү ашгаас өөрсдөд нь “наалдах” зүйл тун бага буй талаар үргэлж гомдоллодог. Улс төрийн болон бизнесийн элитийн давхарга авлигад улам гүнзгий шигдэж, уул уурхайн гаднын компаниуд баялгийг дэндүү хямд үнээр гадагш зөөж буйд иргэд халаглаж, харамсаж сууна. Эрх баригч МАН, сөрөг хүчний АН хоёуланд нь дээрх асуудал хамаатай гэж олон хүн үзэж байгаа юм. “Монголд авлига бугшсан. Сон гуулийн ялагч авлигатай тэмцэх ёстой” гэж нийслэл Улаанбаатарын ойролцоох орон нутгийн сонгуулийн хэсэгт саналаа өгсөн, 42 настай малчин эмэгтэй Лхагва-Очир ярьсан юм.
“Франс пресс”: