МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр болсон эмх замбараагүй байдал, үймээний үеэр амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан өчигдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол болсон. Жил бүрийн энэ өдөр тэдний ар гэрийнхэн, иргэд талийгаачдын дурсгалыг хүндэтгэдэг юм.
Дээрх арга хэмжээний үеэр иргэд “Долоодугаар сарын нэгэн Монголын түүхэнд аймшигт мөр үлдээсэн. Удахгүй сургуульд сурахаар алсыг зорих гэж байсан, ажлаа тараад харих гэж явсан, гэрээсээ гараад эргэн ирээгүй гэм зэмгүй эгэл жирийн таван иргэн амь үрэгдсэнийг бид мартах ёсгүй. Ард иргэд шударга бус явдалд дургүйцсэнээ тэр үед илэрхийлсэн. Тиймээс үүнээс хойш ч шударга сонгууль болох ёстой. Улстөрчид ард түмнийг сонголтыг хүндэтгэх цаг иржээ” хэмээн ярьж байлаа.
Б.ДЭЛГЭРМАА