“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нийхэн санал хураах болон тоолох явцад хийсэн ажиглалтын дүнгээ удахгүй танилцуулах юм байна.
“Глоб интернэшнл”, “Мидас” төрийн бус байгууллага, “Нээлттэй нийгэм форум”, “Сонгогчдын боловсрол” төв, Хүний эрх хөгжил төв, “Филантропи” хөгжлийн төлөө төв, “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” клуб уг сүлжээнд багтаж байгаа аж. Тэд судалгаа, дүнгээ боловсруулаад дуусаж буй гэнэ.