Хэрэв Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьбал хүлээж авна
гэдгээ тус эвслийг төлөөлөн Ч.Улаан өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц хуулийн хүрээнд болох ёстой” хэмээн онцлов.
МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар эвслийнхээ байр суурийг илэрхийлэхдээ “Манай “Шударга ёс” эвслийн авсан саналын хувь доогуур гарсан нь эргэлзээ төрүүлж байгаа учраас бид гараар тоолуулах саналтай байсан. Гэхдээ сонгууль нэгэнт болдгоороо боллоо.
Одоо ирээдүйгээ харж ажиллах хэрэгтэй. Манай “Шударга ёс” эвсэл санаачилга гаргасан улс төрийн хүчинтэй Засгийн газарт хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ. Үүнээс үзвэл тус эвсэл УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн бололтой.
Б.ЦЭЦЭГ