Манай улс түүхэндээ анх удаа цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Дөрвөн ч удаагийн шалгалтад оруулж, баараггүй гэдгийг нь нотлон гэрчилгээ хүртэл олгосон саналын хуудас тоолох машин үүргээ гүйцэтгэжээ. Гэхдээ багахан техникийн болон механик саатал гарсныг үгүйсгэхгүй. Өмнө нь сургалт хийгээд л машин нэг бүрийг хариуцах даамал томилоод байсан ч богино хугацаанд “цахимжих” амаргүй. Тиймээс яг машинаа нээх гэтэл кодоо мартсан, эсвэл сандарсандаа буруу хийж машинаа гацаасан хөгтэй явдал ч гарав. Насаараа сонгууль өгөхдөө саналын хуудсыг нугалсаар сурчихсан сонгогчдын буруугаас машин жагсаалаас гарсан нь ч бий.
Тухайлбал, Сүхбаатар аймагт нэг сонгогч саналын хуудсыг нугалаад хийж орхисноос машин эвдэрсэн “хөөрхөн” явдал болсон. Сонгогчид энэ рефлексээсээ салж ядаад байгаа учраас хэсгийн хороодын гадна “Саналын хуудсыг нугалахыг хориглоно” гэсэн бичиг хүртэл нааж санууллаа шүү дээ. Анхны удаа цахим сонгууль хийж байхад иймэрхүү паян гараагүй бол харин гайхмаар биш үү. 2446 машинаас 10-аад нь дээрх шалтгааны улмаас эвдэрчээ. СЕХ-ны Мэдээлэл, техно логийн явуулын баг ажиллаж, иймэрхүү гацсан, гэмт сэн тохиолдолд дор нь ар га хэмжээ авч, засаж, шаард лагатайг нь сольж өгсөн. СЕХ-ноос зар ла сан урьд - чил сан дүн гээр АН хамгийн олон суудал ав сан. Олонх болж хараахан ча даа гүй учир тэд хам тарсан Зас гийн газар байгуулна. Ялж чадаагүй МАН харин машинд эргэлзэв. Уг нь Тойргийн хороо бүр тохиолдлын аргаар хоёр хэсгийн хороо сонгож, гараар саналын хуудсыг давхар тоолоод “Бүх дүн таарч байна” гэдгээ мэдэгдчихсэн.
Гэтэл Автомат төхөөрөмжийн тухай хуулийг баталсан МАН-ынхан өнөөх машиндаа эргэлзээд байгаа юм. Тэд луйвар булхайн үүр болсон гээд л шүүмжлээд байдаг гар аргаар тоолох аргыг одоо “хамгийн зөв” гэх болов. Гэхдээ тэдэнтэй нийлж ийм шаардлага тавьсан намууд түрүүчээсээ иргэдийн сонголтыг хүндэтгэж буйгаа мэдэгдэж эхэллээ. Ялсан бөхөд мэргэн, ялагдсанд будлиу “хайрцаг”-ийг СЕХ нисдэг тэргээр холын айм гуудад хүргэсэн. Одоо энэ аргаараа буцаан та таж байгаа аж. Намар орон нутгийн сонгуулиар, дараа нь Ерөнхийлөгчөө сонгохдоо бид уг төхөөрөмжийг дахиад ашиг лана. Алдаа мадгийг нь нягтлаад сайжруулж, хүмүүс нь ч туршлагажсан байх биз. Тэр болтол “хайр цаг”- ууд амарч бай гаа. Төрийн сонгуулийг түвэггүй, луйварг үйгээр зохион байгуулах үүргийг эдгээр машин нуруундаа үүрсэн.