Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг анх удаа даргалж буй. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн олон улсын хурал энэ сарын 8-9-нд манай улсад болно. Уг хуралд БНЭУ-ын Үндэсний конгресс намын дарга Соня Ганди, АНУын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын зэрэг дэлхийд нэр хүндтэй, манлайлагч эмэгтэйчүүд уригдсан талаар “Өнөөдөр” сонин мэдээлж байсан. Энэ талаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ажлын албаны зөвлөх Д.Гансүхээс тодрууллаа.
-Удахгүй болох гэж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн олон улсын хуралд Соня Ганди, Хиллари Клинтон нар ирнэ гэж байсан. Ирэх хариугаа албан ёсоор мэдэгдсэн болов уу?
-Бид урилгаа явуулсан байгаа. БНЭУ-д Парламентын сонгууль болж байгаа юм байна. Тиймээс Соня Ганди ирж амжихгүй гэдгээ мэдэгдсэн. Хиллари Клинтоны хувьд урилгаа хүлээн авсан. Албан ёсны хариугаа хараахан мэдэгдээгүй байна.
-Өөр хэчнээн орны ямар хүмүүс хуралд оролцох вэ?
-Бид улс орон гэхээсээ илүү дэлхийд нэр хүндтэй, манлайлагч эмэгтэйчүүдийг урь сан. 20 орчим хүн ирнэ. Одоогоор Канад улсын Ерөнхий сайд асан Ким Кэмпбелл, Кыргыз ул сын Ерөнхийлөгч асан Роза Отумбаева нар ирнэ гэдгээ мэдэгдээд байна.
-Олон улсын хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Энэ үеэр “Эдийн засгийн тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдалд эмэгтэйч үүдийн үүрэг”, “Эмэгтэйчүүдийн улс төр, иргэний оролцоог нэмэгдүүлэх нь” гэсэн хоёр сэдвээр хэлэлцэнэ.
Р.Оюунцэцэг