УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хаврын чуулганыг хааж, анхдугаар чуулганы бэлтгэл ажлыг хангуулах тухай албан бичгийг Д.Дэмбэрэл даргад хүргүү- лэхээр болжээ. Энэ тухай Бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ганц хоёр тойргийн сонгуулийн дүн маргаантай байгаагаас болж УИХ-ын тасралтгүй үйл ажиллагаа саатах ёсгүй гэж тэд үзэж буй аж. Хаврын чуулганыг хаахаас өмнө УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталж, цөөнхийн бүлэг хугацаагүй завсар лага авахыг хязгаарлах зохицуулалтыг хуульчлах учиртай гэлээ.
Мөн “Шинэ УИХ, Засгийн газар бүрдэх хуга цаанд иргэдийг хууль бус үйл ажиллагаанд уриалахгүй, өдөөн турхирахгүй байхыг бүх нам, төрийн болон төрийн бус байгууллагад уриалж байна. Нэгэнт төрийн ажил тасралтгүй явах ёстой учраас бид шинээр сонгогдсон УИХын гишүүддээ Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн болон НИТХын сонгуулийн хуультай уялдуулан боловсруулах чиглэл өгсөн” гэлээ. Мөн наадмын өмнө анхдугаар чуулганыг хуралдуулж, шинэ гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах ёстой гэж АН үзэж буйгаа мэдэгдлээ.
С.Уул