Сонгуулийн санал хураалт өндөрлөөд долоо хонох гэж байна. Хуулийн хугацаа нь хараахан болоогүй, басхүү булхай луйвар гарсан талаар намууд баримт дэлгэж, зарим нь санал хураалтыг дахин гараар тоолох талаар байр сууриа илэрхийлж байгаа тул СЕХ дүнг зарлахыг яарахгүй байх шиг байна.
Хүлээлт үүсгэсэн энэ өдрүү дэд Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн таамаг өрнөсөөр байгаа. УИХ-ын 2012 оны сонгуулиар Засгийн газраа дангаар эмхлэн байгуулах эрхтэй нам тодроогүй учир энэ удаагийн сонголтыг аль ч нам ялаагүй сонгууль гэж нэрлэж болно.
Нөгөө талаар АН, МАН-ыг дахиад дөрвөн жил хамтран ажилла хэмээн иргэд даалгавар өгсөн гэж хэлж болох. Тиймээс Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх тухай асуудал улс төрийн намуудын толгойны өвчин болов бололтой. Ийм тохиолдолд хамгийн олон суудал авсан нам санаачилгыг гаргаж, парламентад хамгийн олон гишүүнтэй болсон намууд хамтарч засаг байгуулдаг олон улсын жишиг байдаг. Энэ жишиг манайд 1992, 2004 он гээд нэг бус удаа үйлчилсэн удаатай.
Харин 46 суудал авч, парламентад олонх болсон МАН 2008 оны сонгуулийн дараа тун сонин хэрнээ түүхэн шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Албан тушаалын амбийцаа дарж, ард түмний эрх ашгийг дээдэлсэн МАН-ын энэхүү сонголт улс төрийн намуудыг гайхашруулсан ч ард түмэнд харин таалагдсан байдаг. Үүний үр дүнд улс орныг хөгжилд хөт лөх олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж, уул уурхайн ордууд эргэлтэд орж, үр шимээ өгч эхэлсэн. Ирэх он жилүүдэд энэ амжилт, эдийн засгийн өсөлт үргэлжилж, улс орон үсрэнгүй хөгжлийнхөө замд эргэлт буцалтгүй орох цаг үе нэгэнт ирж байна. МАН, АН хоёрыг хөтлөлцөөд улс орноо хөгжлийн замд авч явах ёстой гэж үзсэн ард олон аль ч намд УИХ-д олонх болох боломжийг өгсөн гүй. Хүссэн ч, эс хүссэн ч хамтарсан засаг байгуулагдах нь нэгэнт тодорхой болчихлоо. АН-д хоёр л хувилбар бий. Эхнийх нь МАН-тай хамтрах. Гарцаагүй, бас зөв хувилбар энэ болов уу. Гэвч МАН засагт орно, хамтарна гэж зүтгэхгүй, байдлыг харзнасан маягтай байгаа бол МАХН-МҮАН-ын эвсэл засагт орчих санаатай, нойр нь хулжиж байгаа нь тэдний үйлдлээс харагдаж байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Улаан “Бид сонгуулийн саналын хувьд эргэлзэж байгаа ч хэрэв АН-аас МАХН-МҮАН-ын эвсэлд хамтрах санал тавибал хүлээж авна” гэж яаравчлан мэдэгдсэн нь үүний нотолгоо. Үнэндээ бол МАХН-МҮАНтай хамтрах нь эрх аш гийн хийгээд эрэмбэ зарч мын талаасаа хамгийн бо ломжг үй хувилбар. МҮАН М.Энхсайхан, М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон нарын АН угшилтай ч, нэгэн цагт Энхсайханыг дагаж тунирхлаа илэр хийлэн намаа орхин одсон цөөн хүмүүс дээр суурил сан нам. МАХН болохоор хожмын улс төрийн хонжоо хайж Н.Энхбаярын байгуулсан, МАН-даа гомдогсод, хэн ч биш хэрнээ хэн ч болж мэднэ гэж тооцоолсон хэсэг бусаг хүмүүсийн хэврэг нэгдэл. 2016 оны сонгуулийн дараа гэхэд энэ нам Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хоргодох нүх төдий л болох болов уу. Тэдний ч үе дуусна. Бусдын орхисон үүрэнд өндөглөх үржил нь ч зогсоно. Ер нь бол МҮАН, МАХН бол нүхгүй болсон тарвагануудын толгой хоргодох мухар нүх, гомдогсдын л үүр уурхай гээд хэлчихэд буруудахгүй биз ээ. Гомдол хорсол өвөрлөгчдийн авах хариу гашуун байж мэднэ.
Хэрвээ тэд засаг хамтран барилцах санал гардвал юуны өмнө Н.Энхбаярыгаа ял зэмгүй үлдээх болзол тавина. Дараа нь М.Энх сай ханд, Ч.Улаанд, Д.Тэр биш дагвад УИХ-ын дарга, сайдын суудал бэлэг лэхийг тулгана. Эцэст нь Тавантолгойн ордыг иргэдэд 100 хувь эзэмшүүлэх үлгэрийн гэмээр төлөвлөгөөгөө хэрэгж үүлэхийг шаардана. Тэдний сонгуульд оролцсон, санал авсан гол хөзөр нь энэ шүү дээ. Ялгүй, шоронгүй бол сон Н.Энхбаяр 2013 онд Ерөнхийл өгчийн сонгуульд өрсөлд өнө. Тэр ялахгүйгээ мэдэж бай гаа. Гэхдээ бага биш санал авч болох юм байна гэдгээ сая мэдэрсэн. Ялахгүй ч гэсэн сонгуульд оролцож, сонгогчдын тодорхой хэсгийн саналыг авах нь түүний Монголын улс төрөөр тоглох насыг уртасгана гэдгийг “Number one” мэдэж байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын эвслийг АН хэр вээ хамтрагчаар сонгох юм бол хойтохоо уншуулах лам залж байгаагаас ялгаагүй. Бие даагчдыг урвуулах гэж оролдож байгаа гэсэн сураг гарч байгаа ч худлаа биз ээ. “Бүлгээс гарсан болохоос намаас гараагүй” хэмээн сонгуулийн туршид мэдэгдэж байсан Ц.Даваасүрэн МАХН-ынхны наашаа гэсэн саналд цаашаа гэсэн хариулт өгсөн тухай яриа байна.
Харин фэнгшү С.Ганбаатар Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан, МАХН-ыг чиглэж магадгүй гэсэн таамаг байгаа. Гэхдээ тэр тийм зүйл хийхээр тэнэг хүн биш. Шинэ парламентын хамгийн тод гишүүний нэг байж чадах потенциал түүнд бий. “Ганц удаа парламентад суу чихвал насны хүсэл биелнэ” гэж бодогчдоос тэр өөр. Дөрв өн жилийн дараа дахиад Дар ханд, дахиад бие даагчаар очих нь үндсэндээ тодорхой болов уу. Дорнодод бие дааж гарсан Х.Болорчулуун МАНын гаралтай хүн юм билээ. Энэ гурвыг байтугай ИЗННын хоёрыг нийлүүлээд ч АН-д Засгийн газрыг бүрдүүлэх хэмжээний бүтэц бий болохгүй. Тэгэхээр МАН-ыг сонгохоос өөр гарц алга. Харин МАН-ынхан АН-тай эвсэхийг төдийлэн хичээхгүй байгаа нь яваандаа шүүмжлэл дагуулж мэдэх л байх. АН-ыг Засгийн газартай нь бялба нүдэх сөрөг хүчин байх сонирхол МАН-ын доторх олонхид давамгайлж байж мэдэшгүй гэх хүн цөөнгүй байна. Байдал тийм маягаар эргэвэл улс төрийн тогтворгүй байдал бараг л цунамигийн дайтай хор уршиг тарих биз ээ. МАН амиа бодсон ийм алхмыг арай ч хийхгүй болов уу.
Нөгөө талаар 2008 онд танхимдаа урьж оруулж бай сан МАН-ын жишгийг АН дагах байх, МАН-тай эвсэхгүй гэж хуншгүй загнахгүй байлгүй гэх зэрэг олон таамаг, дүг нэлт улстөрчид, хэвлэл мэ дээлэл, олон нийтийн дунд үргэлжилсээр байна. УИХ хэзээ бүрдэх нь тодорхойгүй байхад Засгийн газар хэрхэн байгуулагдах тухай таамаг түрүүлж дэвшигдэж байгаа нь бас л сонирхол татах асуудал. Улс төрийн хоёр том намын УИХ дахь хүчний харьцаа бүх тойргийн асуудал нэг мөр шийдэгдэж байж тодорхой болно. Энэ харьцаанаас үүдэн ирээдүйн Зас гийн газрын дүр төрх жин хэнээр зурагдаж эхэлнэ. Тиймээс маргаантай бай гаа тойр гийн асуудлаа шийдвэрлэж чадвал шинэ парламент ирэх долоо хоногт нээлтийн чуул ганаа хийж ч мэднэ. Хэрэв чадахгүй бол намраас нааш шинэ парламент,шинэ засгийн аль нь ч бүрдэж чадахгүй байж мэдэхээр байна.
МАН-ынхан маргаантай тойргийн, тухайлбал Архангай, Хэнтий, нийслэлийн Сүхбаатар дүүрэг зэрэг зургаан газарт гараар саналыг тоолоод асуудлыг шийдчихвэл бидэнд уллаад суугаад байх шаардлага үгүй гэж байгаа бололтой. Уг нь СЕХ энэ гацааг тайлах түлх үүрийг хадгалж байгаа. Харамсалтай нь түлхүүрийг гартаа барихаас нэг л зүрхшээгээд байх шиг.
Б.БОЛД