Лондоны олимпод дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү? Эсвэл “Дэгү-2011”-ийн талбарыг “найраа”-гаар орхиж оронд нь мэндэлсэн Йохан Блейк түүнийг залгамжлах уу? Дөрвөн жилийн тэртээ Бээжинд цахилсан “хүн гөрөөс”-ийн хурдыг хэмжих өдөр ойртсоор байна.
Зургадугаар сарын сүүлчээр болсон Ямайкийн АШТ-д тэрбээр Блейкт дийлдсэн нь томоохон дуулиан дэгдээсэн юм. Түүний амжилтын замнал дахь гол таван ялагдлыг уншигчдадаа сонирхуулья.
НЭГ.
2008 оны долдугаар сарын 22. Стокгольм. IAAF-ийн Супер Гранпри 100 м-ийн гүйлт.
1.Асафа Пауэл (Ямайка) 9,88 2.Усэйн Болт 9,89 3.Неста Картер (Ямайка) 9,98 Дэлхий нийтээр Болтыг мэддэг болсон жил. Олимп болохоос бараг сарын өмнө дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тэрбээр Супер Гранприд өндөр ам жилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан бо ловч эрт баярлаж болдоггүйг нутгийн ах Пауэл нь мэдрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд Болт ганц ч ялагдал амсаагүй байна.
ХОЁР.
2010 оны наймдугаар сарын 6. Стокгольм. “Алмазан лиг”
100 м.
1.Тайсон Гэй (АНУ) 9,84 2.Усэйн Болт 9,97 3.Ричард Томпсон (Тринидад ба Тобаго)
Ер нь Болт Стокгольмд болсон уралдаануудад улаан хөлтнийг урдуураа оруулдаг. Олимпоос хойш ганц ч тэмцээнд ялагдаагүй, дэлхийн дээд амжилтыг ахин шинэ чилсэн түүнийг Гэй л тогтоон барь жээ. Мөн тэрбээр 200 м-т ч дэлхийн рекорд тогтоосон билээ.
ГУРАВ.
2011 оны наймдугаар сарын 28. “Дэгү- 2011” ДАШТ.
100 м.
Фальстартаар тэмцээнийг орхив Пауэл, Гэй, Болтын аль аль нь түрүүлээгүй ДАШТ. Дэлхийн хурдан хүн гараан дээр байж боломгүй алдаа гаргаж уралдааныг орхиход харин Йохан Блэйк олны танил болох алхмаа хийв.
ДӨРӨВ.
2012 оны зургадугаар сарын 29. Ямайкийн АШТ, Кингстон.
100 м.
1.Йохан Блэйк 9,75 2.Усэйн Болт 9,86 3.Асафа Пауэл 9,88
Ромд болсон тэмцээнд 9,76 үзүүлэлтээр “жижүүр”-ийн амжилт гаргасан Болт хоёр дахь олимпдоо бэлтгэн, хүчний бэлтгэлийг голчлон хийж буй гэнэ. Гэсэн ч УАШТ-дээ түрүүлж чадалгүй Блэйкийг өмнөө орхисныг мэргэжилтнүүд Болтын хурд харьж байна хэмээн тайлбарлажээ. Өдгөө ямайк залуус хамтдаа бэлтгэл хийж буй билээ.
ТАВ.
2012 оны долдугаар сарын 1. Ямайкийн АШТ, Кингстон.
200 м.
1.Йохан Блэйк 19,80 2.Усэйн Болт 19,83 3.Уоррен Вейр 20,03
Болт анх удаа нэг тэмцээнд ялагдлын гашууныг хоёронтаа амслаа. 200 м-т анхны хожигдолтойгоо эвлэрэв. “Дэг-2011”-т тэр тэм цээнийг албаар орхиогүй байх, Блэйк эрийн сайндаа тэргүүлсэн болов уу гэсэн яриа ч гарч эхлэв. 2011 оны ДАШТ-д 200 м-т 19,26 амжилтаар тэргүүлсэн нь хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт байжээ. Лондонд юу болохыг харъя. Жинхэнэ өрсөлдөөн тэнд л өрнөнө.
Б.ӨГДЭЙ