УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шудрага ёс эвслээс 21-р тойрогт Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Монгол улсын гавьяат эмч Л.Жамбалжав сонгуулийн дүнг Ардчилсан намаас нэр дэвшигчид болох Л.Болд ,Ц.Оюунгэрэл нар будлиантуулж шудрага бус өрсөлдсөн гэж үзэж байгаагаа олон нийтэд мэдээллээ.Сонгуулийн үеэр иргэдэд бэлэн мөнгө тарааж ,иргэдийг ятгаж унаа машинаар тусгайлан зөөж өөрийн талд санал өгүүлэх ажлыг зохион байгуулсан хэмээн олон иргэд гомдол мэдүүлээд байгаа юм байна.
Санал тоолсон машины дүнд судалгаа хийхэд 37 хэсгээс 33-т нь гэхэд 4770 санал дутаж бусдын дүнд шилжсэн байх магадлалтай.Мөн их хэмжээгээр саналын хуудас хүчингүй болгосон.Тухайлбал Өлзийт ,Шувуу,Биокамбинотад зөвхөн нэг хэсэгт гэхэд 659 санал хүчингүй болсон.Хяналтын тооллого хийх хэсгээ сонгохдоо намуудын төлөөлөлгүй байсан гэх мэт олон зөрчилүүд гараад байгаа юм.Л.Жамбалжав болон Хан-Уул дүүргийн Иргэдийн саналаа хамгаалах хөдөлгөөний төлөөлөгчид өнөөдөр холбогдох хуулийн байгууллага болон Сонгуулий ерөнхий хороонд энэ талаар гомдол гаргасан байна.Л.Жамбалжав хэлэхдээ "Би иргэн хүний хувьд үүнийг эсэргүүцэн холбогдох материалыг хуулийн байгууллагт танилцуулж,21-р тойрогт гарсан маргааны асуудлыг шийдвэр гаргатал суулт хийхээр шийдэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Ц.Бямбадорж