УИХ-ын сонгуулийн дүнг өчигдөр СЕХ-ноос хуулийн хугацаанд нь багтан Ерөнхийл өгчид өргөн барилаа. Нийслэлийн Сонгинохайрхан, Баян зүрх дүүргийн тус бүр нэг мандатад дахин санал хураах учир УИХ-ын гишүү нээр сонгогдсон 74 хүний нэрийг СЕХ өргөн барина хэмээн тооцож байв. Тэгвэл Өвөрхангай аймгаас сонгогдсон Ч.Чинзориг, Н.Төмөрхүү нар Сонгуу лийн хууль зөрчсөнийг нийслэ лийн Хан-Уул дүүргийн шүүх тогтоож, энэ тухай албан бичгээр СЕХ-нд мэдэгдсэн юм байна. Ерөнхийлөгч дүнг хүлээн авч, өнөөдөр 10.00 цагт анхдугаар чуул ганыг зарлаж буйгаа мэдэгдэв. Анхдугаар чуулганыг зарлахын тулд Төрийн тэргүүн намын дарга нартай уржигдар орой уулзаж зөвшилцсөн аж.
Тэгэхээр шинээр сонгогдсон 72 гишүүн өнөөдөр тангаргаа өргөж, бүрэн эрх нь албан ёсоор баталгаажих юм. Ерөнхийлөгч дүнг хүлээн авсны хаа дараа “Монголын ард түмний, сонгогчдын шийдэл хамгийн дээд шийд вэр гэсэн зарчмыг бид баримталж бай гаа. Төрийн албан хаагчид энэ сонгуулийг хуулийн дагуу хичээнгүйлэн зохион байгуулс ныг тэмдэглэх ёстой. Төр ор ши хын үндэс бол хуулийн хэ рэг жилт. Сонгуу лийн хууль тай холбоо той ямар нэг асуу дал байвал цаашид ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй бай на, тийм өөрчлөлт хийе гээд СЕХ саналаа бэлддэг.
Энэ УИХ бүрдээд эхний чуул - га наараа Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөө хэлэлцэн шийдэх ёстой гэж би бо дож байна. Сонгуультай холбоотой ямар нэг маргааныг Ерөнхийлөгч шийддэггүй. Хэсгийн болон Тойргийн хороогоор дамжуулаад СЕХ шийддэг. Хэрэв хууль зөрчсөн нэр дэвшигчид байгааг нотолбол гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал дахиж гарч ирдгийг хэлэх нь зөв. Энэ удаагийн сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн илэрхийлэл болж тусаж чадсан гэж бодож байна. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, Засгийн газраа хурдан зохион байгуулах, ард иргэдийн өмнө амласан, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ажилдаа шуурхай орох ёстой” гэв. Улмаар Анхдугаар чуулганыг өнөөдөр 10.00 цагт хуралдуулах зарлиг гаргасан юм.