-Увс аймгаас сонгогдсон МАН-ын хоёр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн учир нэрийг нь өргөн барихгүй гэсэн яриа гарсан л даа.
-Увс аймгийн нэр дэвшигчдийн тухайд эрүүгийн хариуцлагад татсан нь үнэн. СЕХ хуралдаад “Хууль зөрчсөнийг нь албан ёсоор шүүхээс тогтоосон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудлыг Тойргийн хороо нь нягталсны дараа өргөн барья” гэж үзсэн. Тойргийн хорооноос асуудлыг шийдсэний дараа сонгогдсон хүмүүсийн нэрийг танилцуулах нь нээлттэй. Увсын нэр дэвшигчдийн хувьд шүүхээс буруу тайг нь тогтоогоогүй учраас нэрийг нь өргөн барихгүй байх хуулийн үндэслэл үгүй.
-УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа шүүхээс буруутайг нь тогтоовол яах вэ?
-Тэгвэл УИХ-ын тухай хуулийн дагуу асуудлыг шийднэ. Ямар нөхцөлд УИХын гишүүнийг эгүүлэн татахыг хуульд заасан. Үүний дагуу УИХ өөрөө шийднэ.
-Хэрэв Өвөрхангайн Тойргийн хороо МАНын нэр дэвшигчид хууль зөрчсөн гэж үзвэл 28 хувиас дээш санал авсан АН-ын нэр дэвшигчдийг шууд сонгогдсонд тооцох уу. Ямар зохицуулалт байдаг юм бэ?
-Энэ тухай одоо ярих боломжгүй.
-Сонгинохайрхан, Баянз үрх дүүргийн дахин санал хураалтыг хойшлуулсан гэсэн мэдээлэл байна. Хэзээ дахин санал хураах вэ?
-УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт тус бүр нэг мандатад 28 хувийн санал авч чадаагүй учраас дахин санал хураана. Үүнийг энэ сарын 8-нд зохион байгуулах гэж байсан ч энэ хугацаанд техникийн бэлтгэл хангаж амжихгүй боллоо. Тиймээс СЕХ Тойргийн хороо дод чиглэл өгөөд намар зохион бай гуула хаар болсон. Хуулиар “Сонгуулийн дүн хүчингүй болсонд тооцвол Тойргийн хороо дахин сонгуулийг долоо хоногийн дотор зарлана” гэсэн. Энэ тохиолдол бол сонгууль хүчингүй болоогүй, нэг мандатад дахин тоолно. Тиймээс хэд хоногийн дотор санал дахин тоолох тухай тодорхой хугацаа байхгүй.