

.jpg)
Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар Н.Төмөрхүү
Улс төрийн нөхцөл байдал таамаглаагүйгээр эргэв.СЕХ-ноос сонгуулийн үр дүнд сонгогдсон 72 нэр дэвшигчийн нэрийг өчигдөр Төрийн тэргүүнд өргөн барьж, улмаар Ерөнхийлөгч өнөөдөр Анхдугаар чуулганыг хийх зарлиг гаргасан юм. Гэвч МАН ирэх дөрвөн жилд цөөнх болбол хэрхэн ажиллах дүр зургаа өчигдөр “таниуллаа”. Уржигдар орой МАН-ын хувьд цаг агаар тун муу байжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс Өвөрхангай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсонд тооцогдон түр үнэмлэхээ авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөнийг тогтоосноо СЕХ-нд мэдэгдсэн аж. Мөн Улсын ерөнхий прокуророос Орхонд түр үнэмлэхээ авсан О.Содбилэг, Увсад мөнгө тараасан нь бичлэгээр нотлогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил сүрэн нарын нэрийг өргөн мэдүүлэхгүй байх шийвэр гаргасан байна. УИХ-д 27 суудал авсан гэж тооцож байсан МАН-аас таван хүн нь “хасагдах” болмогц тэдний хувьд байдал хүнд болсон нь мэдээж. МАН-ын дарга С.Батболд АН-ын дарга Н.Алтанхуяг руу утас цохиж, бухимдлаа илэрхийлсэн гэнэ.
Тус намынхан Ерөнхийлөгчтэй ч бас уулзсан юм байх. Ингээд өчигдөр өглөө болоход СЕХ Увс, Орхоноос түр үнэмлэхээ авсан гурван хүнийх нь нэрийг өргөн барихаар болов. Гэвч МАН-ынхан тайвширсангүй. Ингээд Засгийн газар байгуулах асуудал энэ бүхнийг хэрхэн шийдэхээс хамаарах болов. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал АН-д шинэ хувилбар гаргаж ирлээ. АН урьдчилсан дүнгээр 32 суудал авсан нь баталгаажсан. Хэрэв Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөр хүү нар буруутай гэж Тойргийн хороо нь үзвэл АНын суудал даруй хоёроор нэмэгдэж, Г.Батхүү, Д.Зоригт нар гарч ирэн 34 болох магадлал өсөв. Энэ бол АН-ын хувьд таатай мэдээ.
Тэгэхээр гурван бие даагч болон ИЗННын хоёр гишүүнтэй эвсэж, Засгийн газраа байгуулах боломж бүрдэж буй юм. Засгийн газраа байгуулах 39 суудалтай болно гэсэн үг. Дархан-Уул аймгаас бие даан сонгогдсон С.Ганбаатар УИХ-д ИЗНН-ыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. ИЗНН, С.Ганбаатар хоёр энэ талаарх яриагаа баталгаажуулсан тухай намын дарга С.Оюун хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байсан. Мөн “АН хамтарч Засгийн газраа байгуулах санал тавих юм бол хүлээж авна” хэмээн мэдэгдсэн байна лээ. Тиймээс ИЗНН-ынхан асуудалгүй гэсэн үг. Дорнодоос бие даан гарч ирсэн Х.Болорчулуун өөрт нь итгэлгүйгээр мандат олгохоос татгалзсан МАН-ыг бараадах уу гэдэг нь эргэлзээтэй. Гэвч Хөвсгөлөөс сонгогдсон Ц.Даваа сүрэн МАХН-ыг дэмжинэ. Хэрэв АН түүнийг урвуулж чадвал дээрх хувилбар бүтэж болно. Уг нь нийслэлийн Сонги нохайрхан дүүргээс Л.Эр хэм баяр сонгогдчихвол АН Ц.Даваасүрэнг “гуйхгүй” байсан ч чадна. Гэвч СЕХ “Техник гэдэг чинь хэцүү шүү дээ.
Бүтэн сайнд дахин санал тоолно гэхээр техникээ бэлтгэж амжихгүй нь. Тиймээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэг мандатад намар л дахин санал тоолохоос” гэчихэв. Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн дүнг хүлээж, намар болтол Засгийн газарг үй байх боломжгүй. Тэгэхээр энэ хувилбар бүтэх эсэхийг Ц.Даваасүрэн шийдэх нь. Арай илүү үнэнд дөхөх, тооны хувьд асуудал үүсгэхгүй хувилбар нь МАН ба “Шударга ёс” эвсэл. Хэвлэлээр “АНынхан “Шударга ёс” эвсэлтэй эвсэхээр яриад тохирчихсон. Бүр дараагийн сайд нар хэн бэ гэдгээ хүртэл ярьчихжээ” гэх мэтээр мэдээлж буй ч АН-ынхан “Одоо энэ тухай ярих эрт байна. Манай мөрийн хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлэх намыг л сонгоно” гээд буй.
Хэдийгээр АН яаран ам алдахыг хүсэхгүй байгаа ч “Шударга ёс” эвсэлтэй албан бусаар яриа хөөрөө үүсгэснийг эх сурвалж нуусангүй. АНаас хамтрах санал тавибал хүлээж авна гэдгээ тэд хэлж байна. Тохироо хийчихсэн, хэн хэн сайдад горилохоо ярилцаж байгаа гэсэн мэдээллийг МҮАН-ын дэд дар га Б.Цогтгэрэлээс лавлахад “Албан ёсоор саналаа тавиагүй байхад ийм зүйл ярих хэтэрхий эрт байна. Эхлээд УИХ-ын бүрэн эрхийг баталгаажуулсны дараа Засгийн газраа байгуулах талаар ярих байх” гэлээ. “Шударга ёс” эвслээс М.Энх сайхан Дархан-Уул, О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд бүдэрсэн. Эвсэл нь нийт сонгогчийн 20 гаруй хувийн санал авч, жагсаалтаар долоон хүн сонгогдлоо. МАХН-ын “танихгүй” зарим хүнээс дээрх хоёр эрхэм жагсаалтдаа орсон бол уг нь төрд илүү хэрэгтэй байлаа. Юутай ч “Шударга ёс” эвсэл АН-ын “дуудлагыг” дуртайяа хүлээн авах нь. МАН-ын тухайд өнөөдрийн тухайд юун эвсэх, Засгийн газар байгуулахтай манатай байна. “Авдарласан” 27 суудлаасаа тавыг нь алдаж мэдэхээр болчихсон байдаг.
Уг нь энэ хоёр нам хамтарч ажиллаад багагүй ажил хийсэн туршлагатай. Гэхдээ МАН-ын зүгээс хамтрах эсэхэд одоогоор ам ангайгаагүй байгаа юм. Өвөрхангай аймгийн Тойргийн хороо асуудлыг АН-д эергээр шийдвэл МАНынхан дараа дараагийн шатны шүүхэд давж заалдах санаатай байгаа нь тус намын УИХ дахь бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингийн өчигдрийн мэдэгдлээс харагдав. УИХ бүрэн эрхээ баталгаажуулж байж Засгийн газар бүрдэнэ. Гэтэл Анхдугаар чуулганыг МАН ирцээр бойкотлов. 57-гоос дээш гишүүн ирж байж уг чуулган хуралдах боломжтой. Одоо АН, МАН-ынхан хооронд Увс, Өвөрхангайгаар барь цаалан албан тушаалын тохиролцоо өрнөж болно. Тохирч чадвал байдал хүндрэхгүйгээр наадмын өмнө УИХ бүрэн эрхээ баталгаажуулж, Засгийн газар бүрдэх биз ээ.
С.Туул