.jpg)
СЕХ, АН-д хаягласан гомдлоо МАН улс орныг бодож “мартахаар” шийджээ. Тус намын Удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаад, Анхдугаар чуулганд оролцох нь зүйтэй гэж үзсэн аж. Өвөрхангайгаас түр үнэмлэхээ авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихыг тэд шаардсан. Тэгвэл МАН-ын дарга С.Батболд сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэхдээ “Маргаантай байгаа асуудлуудыг хуулийн дагуу шийдэх байх” гэсэн юм. Тиймээс Анхдугаар чуулган товлосон цагтаа эхэллээ. Шинэ УИХ бүрдэхэд гишүүдэд суудал хуваарилах гэж нэг ажил гардаг. Энэ удаа АН хамгийн олон суудал авсан учир гишүүд нь өмнөх УИХ-д олонх байхдаа МАН-ынхан суудаг байсан чуулганы танхимын баруун хэсэгт “тухалжээ”. МАН, АН хоёр байраа сольсон гэсэн үг. “Шударга ёс” эвслийн гишүүд голоор нь суув. Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч удирдаж, ёслолын арга хэмжээг явуулдаг.
Ерөнхийлөгч чуулганыг нээж үг хэлсний дараа СЕХ-ны дарга Н.Лувсанжав 2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан ажлын явц, үр дүнгийн талаар тайлагнасан юм. Тангараг өргөж, Төрийн сүлднээсээ адис авахаас өмнө таван гишүүн СЕХ-ны даргаас зарим зүйлийг тодруулсан. Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийг хассан шалтгаан, хууль зөрчсөн тухай шийдвэрийг яагаад нийслэлийн ХанУул дүүргийн шүүх гаргасныг асуув. Мөн таван газар саналын хуудсыг дахин тоолох тухай “нэхэхээ” мартсангүй. Шүүхийн шийдвэрийн тухайд СЕХ мэдэхгүй учраас тэр бээр хариулт авч чадсангүй. Н.Лувсанжав түүнд “УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн дүн гарснааас хойш гараар дахин саналын хуудас тоолох зохицуулалт байхгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй” гэв. АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өвөрхангай, Увс, Орхон гэсэн гурван аймгийн хувьд маргаантай асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барихгүй байх байсан. Нэг хоногийн дотор Увс, Орхон аймгийн сонгуулийн дүн өөрчлөгдсөн. Ялангуяа Увс аймагт мөнгө тараасан нь батлагдчихаад байхад хууль хяналтын байгууллага шийдвэрлэлгүй цаг алдсан. Үүнийг СЕХ харж байсан хэрнээ яагаад Увсын асуудлыг тоолгүй өнгөрөөчихөв” гэж асуув. Н.Лувсанжав үүнд “Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгах тухай асуудлаар СЕХ-ноос нэг л шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн явдал. Бид олон талаас нь хэлэлцсэний эцэст Ерөнхийлөгчид айлтгасан. Увс аймгийн хувьд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Гэхдээ өнөөдөр хуулийн байгууллагаас шийдвэрлээгүй байгаа болохоор өргөн барихад асуудал байхгүй. Хуулийн байгууллага шийдвэр гаргасны дараа асуудлыг дахин авч үзэж болно” гэсэн хариу өгсөн.
Ингээд шинэ гишүүдээр тангараг өргүүлэх ёслол эхлэв. СЕХ-ноос 72 нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан ч өчигдөр 69 нь УИХ-ын гишүүний тангараг өргөж, Төрийн сүлднээс адис авч, бүрэн эрхээ баталгаажуулсан юм. “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар тангараг өргөсөнгүй. Тангаргийн үгийг хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл “дуудав”. УИХ-ын даргаа сонготол чуулганыг насаар хамгийн ахмад нь удирддаг. Энэ жишгээр Д.Дэмбэрэл гишүүн үргэлжлүүлэн хурлыг удирдсан. Шинээр сонгогдсон гишүүдэд Ерөнхийл өгч “Сонгогчид та бүхнээс хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байгаа. Энэ ажлыг УИХ-ын ги шүүд өөрөөсөө эхэлнэ гэж харж байгаа. Шударга ёс бол хэлснээр хэрэгждэг зүйл биш. Хуулийн тэгш хэрэгжилт, шийдвэр, гүйцэтгэлээр хэмжигддэг нийтийн үнэт баялаг юм. Та бүхэн Монголын Төрд хэцүү ажил хийх гэж ирсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч иргэдээ, тэдний эрх ашгийг, захиа даалгаврыг хормын төдий ч мартахгүй ажиллаж чадна гэдэгт би итгэж байна” гээд баяр хүргэж, амжилт хүссэн юм. Үүгээр Анхдугаар чуулган өндөрлөж, зургаа дахь УИХ-ын бүрэн эрх баталгаажив.
Ц.ЦОЛМОН, О.БААСАНХҮҮ, Ц.ОЮУНБААТАР НАРЫГ Н.ЭНХБАЯР, Э.БАТШУГАР, С.НАРАНГЭЛЭЭР “СОЛИНО”
“Шударга ёс” эвсэл жагсаалтаар нэр дэвшиж сонгогдоод, түр үнэмлэхээ авчихсан байсан гурван хүнээ баярлуулан гомдоох шийдвэр гаргажээ. МАХН-ын дар га Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, ака демич С.Нарангэрэл нарын УИХ-д нэр дэв ших эрхийг хассан нь Үндсэн хууль зөрч сөн тухай гомдлыг тэд Цэцэд гаргасан. Тий мээс Цэц ямар шийдвэр гаргахыг хартал энэ гурван хүнийг тангараг өргөхийг нь хойшлуулахаар “Шударга ёс” эвсэл шийдсэн гэнэ. Хэрэв Цэцээс “Хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргавал тэдний оронд дээрх гурван эрхэм УИХ-ын гишүүн болох тооцоо хийжээ. Энэ талаар тус эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цогоос тодрууллаа.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг СЕХ хассан нь сонгох, сонгогдох эрх зөрчсөн гэж үзээд, бид Цэцэд хандсан. Үүний хариуг хүлээх ёстой гэсэн шийдвэрийг эвслээс гаргасан юм.
-Үндсэн хуулийн цэцээс энэ гурван хүний сонгогдох эрх зөрчигдсөн гэж тогтоовол жагсаалтаар нэр дэвшиж түр үнэмлэх авсан Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын оронд Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэл нар УИХ-д орж ирнэ гэсэн үг үү?
-Хэрэв Цэц эрх зөрчигдсөнийг тогтоовол тэгнэ.