Эдийн засагч Д.Жаргалсайхан “Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” ан хны номынхоо нээлтийг өчигдөр хийлээ. Энэ үеэр Д.Жар галсайханаас ном бүтээх болсон санааг нь асуулаа.
-Ном маань өөрөө л бүтсэн. Би нийтлэлүүдээ эмхэтгэн ном болгоно гэж анхандаа санаагүй. Долоо хоног бүр “Өнөөдөр” сонин болон блогод бичсэн нийтлэлүүд маань олон хүнд хүрч байгааг мэдсэн. Өнөөгийн нөхцөл дэх олон сонголт дундаас хүмүүс миний бичсэнийг цаг зав гарган уншиж байгаа тул хариуцлагатай байх ёстойг улам ойлгосон. 2009 оны долоодугаар сарын 2-нд “Өнөөдөр” сонинд анхны нийтлэлээ бичсэнээс хойш 156 долоо хоног өнгөрчээ. Намайг дэмждэг залуус “Нийтлэлийг тань ном болгоё” гэсэн санал тавьж, ном бүтсэн. Түүх гэвэл ердөө л энэ. Мөн энэхүү номоо эхнэр, охиндоо зориуллаа.
-Гурван жилийн турш Та нийтлэл бичлээ. Энэ ажил тань цаашид үргэлжлэх үү. Дахин ном гаргах уу?
-Хэн тод бодож байна, тэр тодорхой илэрхийлдэг гэж Лев Толстойн “Дайн ба энх” номд бичсэн байдаг. Хүмүүсийн харилцаанд тод бөгөөд цөөн үгээр агуулгыг нь бүрэн илэр хийлэх гэдэг дуусашгүй ажил бололтой. “De Facto” нэвтрүүлэг амжилтад хүрсэн га даад, дотоодын олон хүнийг урьж, ярилцдаг. Тэрхүү ярилцлагаараа “30 үзэл бодол” номоо удахгүй гаргана. Мөн “Та өөрөө эх орны хоо төлөө юу хийж чадах вэ” номын англи хувилбар бэлэн болсон.
-Номоо яагаад ингэж нэрлэх болов. Шинэ нийтлэлүүд номд орсон уу?
-“Таны төлөө эх орон чинь юу хийж чадах вэ” гэж асуухаасаа өмнө “Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэж асуу гэсэн үг байдаг. Энэ үг ардчилсан нийг мийн үүргийг илтгэсэн гэж боддог. Би өөрөөсөө байнга асууж, нийтлэлээрээ ха риул даг учраас миний адил олон хүн энэ үгийг өөрөөсөө асуугаасай гэж бодсон. Сайт бо лон сонинд тавигдаагүй 30 орчим шинэ нийтлэл орсон байгаа.
-Таны ойрын зорилго юу вэ?
-Намайг улс төрд ор гэж нэлээд хүн хэлсэн. Би улс төрд орно, орохгүй гэж бодохоосоо илүү нэг л зүйлийг ойлгосон. Манай орон хэт улстөржсөн байна. “Сонгууль бол ардчиллын баяр” хэмээх өгүүлэлдээ “Өнөөдөр Монгол Улсад 500 хүн уйлаад, 76 хүн бүжиглэж байна” гэсэн. Тэдгээр 500 хүн тус бүр нэг сая доллар зарсан гэж бодохоор бид 500 сая долларыг салхинд хийсгэсэн байна. Ингэж их улстөржиж байгаагийн цаад нууц юу вэ? Иргэдийн нийг мийн дуу хоолой хүчтэй байх тусам улс төрийн синдром багасна. Төр засаг ил тод байх тусам тийш очих хүний тоо бага болно. Үүнээс бодо ход би, та, бид бүгд маш их бичих хэрэгтэй. Ингэснээрээ би улс төрд илүү нөлөөтэй болж байгаа юм. Хүний төлөө хүнд үйлчилнэ гэдэг бол гэгээрсэн ажил юм. Би тийш явахыг хүсэж байна гэв. Дашрамд дурдахад, “Та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадах вэ?” номын эхийг онлайнаар худалдсан нь амжилттай болжээ. “Twitter”-ээр анхны үнийг 9999 төгр өгөөс дуудаж, үнэ хаялц саар “Чин гис технологи” компанийн захирал Б.Сүхбат 220.000 төгрөгөөр худалдаж авсан байна.