Монгол Улсын зургаа дахь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх баталгаажлаа. Аль нам хэдэн суудал авсан, хэн хаана ямар луйвар, булхай хийж, Сонгуулийн хууль зөрчсөн тухай ужигт маргаан ашгүй нэг дуусав. Хууль зөрчсөн асуудал байгаа бол холбогдох бай гууллага нь шалгаад арга хэмжээ авах учиртай. Түүнээс улстөрчид, улс төрийн намууд хоорондоо хэрэлдээд үр дүн гарахгүй, харин төрийн ажил л цалгардана. Хууль зөрчсөнийг нь шүүх тогтоосон Өвөрхангайд нэр дэвшигчдийн асуудлаар МАН УИХ-ын Анхдугаар чуулганыг барьцаалах гэснээ болив. Гэхдээ энэ “барьцаагаараа” хуучин УИХ-ын хаалтыг ёслол төгөлдөр хийлгэхгүй байж чадлаа. Олонх болж чадаагүй ч олон суу дал авсан учир АНынхан Засгийн газ рыг хамтарч байгуулах түншээ рээ МАХН ба МҮАН, эсвэл МАНын аль нэгийг сонгоно. Гэвч ирэх дөрвөн жилд хүчтэй цөөнх буюу өрсөл дөгчтэй байх болно. Сонгуулийн урьдчилсан дүн гарсан цагаас АН-ынхан “сөрөг хүчний” аюулыг тооцоолж, цөөнхийн завсарлага авах хугацаанд хязгаар тогтоох тухай хуу лийн төслийг “хуучин” УИХ-аар батлах гэж яарсан юм. Гэвч МАН-ын барьцаанд ороод хууль батлах байту гай 2008- 2012 оны УИХ-ын хаал тыг ч хийж чадсан гүй. Шинэ УИХ-аар дээрх хуулийг бат луулах гэж “хөөрхөн” ажил болно. Хэрэв цөөнхийн зав сар лага авах хугацаанд хязгаар тогтоохгүй бол ирэх дөрвөн жилд төрийн ажил нэг алхам урагш, хоёр алхам хойш зарчмаар явж мэдэх эрсдэлтэй. Нэгнийхээ хийх гэсэн ажилд ээлжлэн саад тавьж, завсарлага авсаар дуусна гэсэн үг. Юутай ч шинэ УИХ-ын өнгө төрхийг нэг сонирхъё. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энэ УИХ-д эв найртай ажиллах ухамсар бий гэж найдъя.
БҮСГҮЙЧҮҮДИЙН ТОО ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭВ
СЕХ-ноос 72 хүний нэрийг Ерөн хий лөгчид айлтгасан ч “Шударга ёс” эвслийнхэн жагсаалтын сүүлийн гу равт орсон Ц.Цолмон, О.Баа сан хүү, Ц.Оюунбаатар нарын бүрэн эрхийг баталгаажуу лахыг түр азнаад буй юм. Н.Энхбаяр, түүний хүү Э.Бат шугар, академич С.Наран гэрэл нарын сон гох эрхийг СЕХ хассан үгүйг Цэц тогтоотол тэр гурвыг “харз нана” гэнэ. Хэрэв Цэцээс “Тийм” гэсэн шийдвэр гарах юм бол мань гурвыг аав, хүү болон академичаар солино. Юутай ч одоогоор бүрэн эрхээ батал гаажуулсан АН-ын 31, МАН-ын 25, “Шударга ёс” эвслийн найм, бие даагч гурав, ИЗНН-ын хоёр гишүүн бай на. Нийт 69 гишүүн байгаагаас 25 нь анх удаа сонгогджээ. “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Д.Батцогт, АН-ын Ж.Батзандан, бие даагч С.Ганбаатар гээд гудамжны улс төрөөр “хичээл лэж” явсан хүмүүс энэ УИХ-д бий. Дээрээс нь Н.Номтойбаяр, О.Содби лэг гээд үе дамжсан бизнесмен залуус байна. Онцлох өөр нэг зүйл бол УИХ-ын эмэгтэй гишүүний тоо өнгөрсөн парламентынхаас гурав дахин нэ мэгдсэн явдал. Дөрвөн жилийн циклээр УИХ дахь бүсгүйчүүдийн төлөөлөл буурч байсан бол энэ удаа ийнхүү огцом нэмэгджээ. Сонгогчид бүсгүйчүүдэд итгэж, есөн эмэгтэйд төрийн жолоо атгуулсан байна. Амлас наараа төрийн шийдвэрийг зөөл лөж, хөрсөн дээр буулгахад тэд на маар талцалгүйгээр хүчин зүтгэх биз.
ГУРВАН БҮЛЭГ-ГУРВАН ДЭД ДАРГА
Аливаа нам УИХ-д наймаас дээш хүний төлөөлөлтэй байж Бүлэг байгуулах эрхтэй болдог. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар уг босгыг АН, МАН, “Шударга ёс” эвсэл даваад байна. УИХ-д гурван намын Бүлэг ажиллаж байсан түүх үгүй юм. Энэ бол асуудал үндсэндээ энэ гур ван намын бүлгийн шийдвэр нэгдэх эсэхээс хамаарна гэсэн үг. Хуулийн шаардлагаар АН энэ хоёрын аль нэгтэй эвсэнэ. Цаана нь үлдэх нам хэр гөжүүдлэхээс шийдвэр хамаарна. Мөн Бүлэг байгуулсан нам УИХ-ын дэд даргатай байх хуультай. Тиймээс энэ УИХ гурван дэд даргатай байна. Анхдугаар чуулган өндөрл өсний дараа шинэ гишүүд ирэх дөрвөн жилд хийх ажлын “төлөвлөгөөнөөсөө” сэтг үүл чидтэй хуваалцсан. Бие даагч С.Ганбаатар иргэд, төр хоёрын “мэдээлэгч” гүүр болж ажиллах юм билээ. Бүлэггүй, намгүй учраас өөрөөр ажиллах боломж ч үнэндээ түүнд хомс. Гудамжинд тэмцэж явсан гишүүдийн тухайд тэнд ярьж байсан “цэвэрлэгээгээ” хийхээр хичээх гэнэ. ИЗННаас жагсаалтаар сонгогдсон С.Дэмбэрэл бизнесийн орчныг “хуу” өөрчлөхөд анхаарахаа мэдэгдэв. УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ынхан “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр чармайна, ойлгомжтой. “Хувил ба рууд” ч Засгийн газарт орвол намын хаа мөрийн хө- төлбөрөөс тодорхой хэмжээ гээр хэрэгжүүлэхээр зүт гэнэ. Тал тал тийшээ харчихаад ард түмэн, улс ор ноо хохироочихгүй байх нь л чухал. Үүнийг мэдэрсэн за рим нь түрүүчээсээ бусда даа уриалга гаргажээ. Ту хайл бал, “Шударга ёс” эвс лээс сонгогдсон гишүүн Г.Уян га “Монгол” гэдэг нэг эрх ашгийн дор нэгдэж ажиллахыг ангийнхандаа уриал сан захидал бичсэн бай на лээ. Тэмцэгчтэй, биз нес менүүдтэй, гурван тийш харсан Бүлэгтэй энэ УИХ зөвшилцлийн зарчмыг барим талж байж л амьдрах болно.