Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн шадар туслах Ж.Баярцэцэг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо. Баярцэцэг нь хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн.
Мөн АНУ-ын Колумбын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Нээлттэй нийгэм хүрээлэн болон АНУ-ын Конгрессд ажиллаж байсан туршлагатай, англи, орос хэлтэй.