Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан, Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын форумд оролцохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр манай улсад ирлээ. Хатагтай Клинтон 13.10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Манай улсад хоёр дахь удаагаа айлчилж буй эрхэмсэг зочин бор шаргал хүрэм, улбар шар өнгийн шаахайгаар гоёжээ. Тэрбээр эзэн Чингисийн хөшөөнд хүн дэтгэл үзүүлээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Улмаар Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын форум болж буй Төрийн ордны Их танхимд зочилсон юм.
Форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улс ардчиллын тулгуур зарчим болох хүний эрх, хуулийн тэгш хэрэгжилт, мэдлэгтэй, оролцоотой нийгмийг эрхэмлэдэг. Төрийн нарийн бичгийн дарга Хил лари Клинтоны номд “Ардчилал тогтох боломжгүй гэж үзэж байсан газруудад ардчилал ялж болохын жишээг Монгол Улс харууллаа. Ардчилалд эргэлзэгчид Монголд ирцгээ гэж хэлье” хэмээн бичсэн байдаг. Би энэ үгийг дав таж эмэгтэйчүүдийн чадварт эргэлзэж байгаа хүмүүс Монголд ирцгээ гэж хэлмээр байна. Монгол Улсад Монголын анхны эмэгтэй Ерөн хийл өгчийн гарыг барьж, баяр хүргэх өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэв. Хатагтай Хиллари Клинтон хэлсэн үгэндээ Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байна гээд, халуун дотноор хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Тэрээр “ Монгол Улсын ардчилал бүс нутагтаа үлгэр жишээ болсоор байдагт бид баяртай байдаг. Хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах нь ардчилсан орнуудын зорилго билээ. Монгол Улс энэ зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг бид үнэлж байна. Ерөнхийлөгч таны хэлсэнтэй би санал бүрэн дүүрэн нэг байна. Удирдагчдын гол даалгавар бол авлигатай тэмцэхэд ард түмнээ зоригжуулах явдал юм. Авлигын эсрэг таны санал, санаачилгууд улс орондоо шударга ёсыг тогтоох үндэс суурь нь юм. Та бүхэн саяхан ээлжит сонгуулиа амжилттай явууллаа. Шинээр байгуулагдах Засгийн газар ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэрүүдийг гаргаж, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргах төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Саяхан та бүхэн “тэмцэл хийж байж” Монголынхоо жинхэнэ динозав рыг эх нутагаа буцаах үйлсэд эхний амжилтаа гаргалаа. Одоо нутагтаа байгаа авлига гэдэг “динозаврыг” устгахын тулд тэмцэл хийж байгаа гэж ойлгож байна.
Монгол Улсын өмнө сайхан ирээдүй байгаа гэдэгт би итгэдэг. Энэ итгэлийг 17 жилийн өмнө Монголд анх ирэхдээ олж харсан юм. Ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг, эрч хүчтэй учраас танай улс богино хугацаанд амжилт олж байна. Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд тань хэзээ ямагт туслахад бэлэн байдгаа бид дахин илэрхийлж байна” гэв. Хатагтай Клинтон форумд оролцогч эмэгтэйчүүдтэй дурсгалын зураг татуулаад, “Лэнд” арга хэмжээнд оролцон, Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан юм. Форумын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс сэтгэгдлийг нь сонирхоход “Олон улсын эмэгтэйчүүдийн энэ форумаас эдийн засаг болон улс төрийн салбарт эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжих талаар зөвлөмж гаргалаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оролцуулах, эдийн засгийн боломжуудыг эрчүүдтэй адил нээж өгөх, мэдээлэлтэй байлгах, тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдэд мэдээлэл түгээх талаар түлхүү ярилцлаа.
Монгол Улсад зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд хатагтай Клинтон хүрэл цэн ирсэн нь энэ хурлын ач холбогдлыг дэлхийн хэмжээнд өндөрт өргөлөө. Монголын эмэгтэйчүүд зөвхөн улсынхаа амьдралыг сайжруулах төдийгүй дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг томоохон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах гарааг Улаанбаатарын уулзалт нээж өглөө” хэмээв.
Б.БЯМБАСҮРЭН