АН-д “Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН зэрэг фракц бий. Засгийн газрын гишүүний суудлаас эдгээр фракц эв нэгтэйгээр хувааж авахаар тохиролцоогоо хийсэн сураг ч байна. Тэгвэл “бялуу” хуваахын өмнөхөн МҮДН фракц удирдлагаа сольсон байна.
Тус фракцыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэдгээ ҮЗХ-ныхоо өмнөх хурал дээр мэдэгдэж байсан юм. Тэд уржигдар хуралдаад Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүн Ц.Баярсайханаар сольжээ. МҮДН-ээс эдүгээ УИХ-д Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ц.Баярсайхан нарын хэд хэдэн гишүүн ажиллаж буй юм.
С.УУЛ