УИХ-ын сонгуулийн тавд нь дийлэнх олонх болж засгийн эрх барьж байсан МАН-ын хувьд энэ луу жил сүүлээ шарвасан. Тиймээс хоёр дахь удаагаа хүчтэй сөрөг хүчин байх сонголтыг хийж буй. Энэ долоо хоногийн сүүлчээр тус нам Бага хурлаа хийх сурагтай.
Хурлаар 2012 оны сонгуулийн үр дүнг хэлэлцэхээс гадна олонх болж чадаагүйн хариуцлагыг намынхаа удирдлагуудтай тооцож магадгүй байна. Гэхдээ Бага хурлаас намын Их хурлыг товлох бөгөөд намар болох энэ их хурлаар МАН-ын удирдлагад шинэчлэл хийгдэхийг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
Д.ЭРДЭНЭ