Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд олимпийн медальтнууддаа бүх насаар нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдсэн тухайгаа Үндэсний спортын газарт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Тэрбээр “Гарамгай амжилт байгуулж, олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдаа төр үнэлж байгаа хэрэг” хэмээн мэдээлжээ. Үүнээс гадна дэлхий, тивийн бусад тэмцээнд амжилт гаргасан тамирчдадаа Францын Засгийн газар гар татахгүй урамшуулах болсноо тэрбээр мэдэгдсэн нь олимпийн өмнө задалсан том бэлэг болжээ.
Э.ХАНА